
Английн премьер лигийн 7-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагийн үдэш “Халл Сити”-“Кристал Палас” 2:0, “Ливерпуль”-“Вест Бромвич Альбион” 2:1, “Сандерлэнд”-“Сток Сити” 3:1, “Манчестер Сити”-“Астон Вилла” 2:0-ээр хожсон бол “Суонси Сити”-“Ньюкасл” 2:2, “Лейстер Сити”-“Барнли” 2:2-оор тэнцсэн аж. Энэ удаагийн “супер сандей”-гийн онцлох тоглолт нь Лондонгийн дерби байлаа. Лигийн тэмцээнийг тэргүүлэгч “Челси” талбай дээрээ “Арсенал”-ыг хүлээн авч 2:0-ээр буулган авлаа. Хожлын гоолуудыг Д.Коста, Э.Азар нар оруулсан юм. Өчигдөр “Манчестер Юнайтед”-“Эвертон” 2:0, “Вестхэм Юнайтед”-“КПР” 2:0, “Тоттенхэм Хотспур”-“Саутхэмптон” 1:0-ээр хожиж, ээлжит гурван оноогоо авсан аж. Премьер лигийн шинэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг “Цэнхэрүүд”-ийн Д.Коста 9 гоол тэргүүлж эхэллээ.
Наймдугаар тойрогт багууд хэрхэн оноолт таарсан тухай мэдээллийг хүргэхэд “Вест Бромвич Альбион”-“Манчестер Юнайтед”, “Сток Сити”-“Суонси Сити”, “КПР”-“Ливерпуль”, “Барлни”-“Вестхэм Юнайтед”, “Кристал Палас”-“Челси”, “Эвертон”-“Астон Вилла”, “Ньюкасл Юнайтед”-“Лейстер Сити”, “Саутхэмптон”-“Сандерлэнд”, “Арсенал”-“Халл Сити”, “Манчестер Сити”-“Тоттенхэм Хотспур” тоглох юм.
Премьер лигийн 2014-2015 оны улирлын явц

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505