Герман ялагдаж, Гибралтар хаалгандаа 14 гоол алдлаа

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

2016 оны Европын аварга Франц улсад болно. Энэ тэмцээнд ороцлох эрхийн төлөө буурал тивийн 53 улс урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа. Есдүгээр сарын 7-нд эхэлсэн “Евро 2016”-гийн сунгааны хоёр тойргийн тоглолтууд болсон юм. Энэ удаа Голланд-Казахстан 3:1, Хорват-Болгар 1:0, Чех-Турк 2:1, Бельги-Андорра 6:0, Израйл-Кипр 2:1, Итали-Азербайжан 2:1, Норвеги-Мальт 3:0, Исланд-Латви 3:0, Ирланд-Гибралтар 7:0, Шотланд-Гүрж 1:0, Польш-Герман 2:0, Хойд Ирланд-Фарерын Арлууд 2:0, Англи-Эстони 1:0, Украйн-Македон 1:0, Словак-Беларусь 3:1, Испани-Люксембург 4:0, Швед-Лихтенштейн 2:0, Словени-Литвийг 2:0-ээр хожсон аж. Мөн Уэльс-Босни 0:0, Румын-Унгар 1:1, Армени-Серб 1:1, Финланд-Грек 1:1, Албани-Дани 1:1, ОХУ-Молдав 1:1-ээр тэнцсэн байна.

Эхний тойрогт 2008, 2012 оны Европ, 2010 оны дэлхийн аварга Испани Словакт 2:1-ээр хожигдсон. Харин хоёрдугаар тойрогт 2014 оны дэлхийн аварга Герман хөрш Польш улсдаа 2:0-ээр хожигдож дуулиан дэгдээлээ. Бундестим Европын аваргын урьдчилсан шатанд хамгийн сүүд 2007 оны аравдугаар сард ялалгдал хүлээж байлаа. “Евро-2016”-гийн урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтууд энэ сарын 13, 14-ны шөнө явагдана.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.