
Өмнөговь аймгийн Булган сумын Онцгой комиссоос цар тахалтай холбоотойгоор “Дэн”, “Дал” багийн нутагт байгалийн үнэт чулуу хууль бусаар түүхээр олон хүн цугларсан байсныг газар дээр нь очиж арга хэмжээ авчээ.
Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, цагдаа, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, Covid-19 зөвлөмж болон зохих шаардлага, холбогдох хууль дүрмийн хүрээнд тэдгээр хүмүүст хариуцлага тооцохоор болсон байна.
Өвөрхангай аймагт халдвар илэрсэн байхад тус аймгийн Богд болон бусад сумдын 80 гаруй хүн Өмнөговь аймагт ирсэн байсныг сануулан, албан шаардлага өгчээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.214) 2021-03-30 11:56Чулуу хүртэл хуйлгайлнаа монголчуудаа гэж
Хариулах