Биеийг хоргүйжүүлж, целлюлит арилгах ЦАГААН ГААТАЙ ДЭТОКС ВАНН

Twitter Print
2021 оны 04-р сар 15-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Та нартаа биеийг хоргүйжүүлж, целлюлит арилгах хялбар, янзтай арга зааж өгье. Мөн ядаргаа тайлж, үрэвслийг дарж, хөнгөн ханиад эдгэж хамрын битүү арилна. Хөлрөх нь хорт бодисоос салах хамгийн үр дүнтэй арга гэдгийг бүгд мэдэх байх.

Юу хэрэгтэй вэ?

+Танд нунтаг цагаан гаа /органик бол сайн л байна/ 1/2 аяга эсвэл цагаан гаа 10 см урт хэмжээтэй хэрэгтэй. Аль нь ч болно. Цагаан гаа ургамлаараа байгаа бол шүүс шахагчаар /juicer/ шахаж шүүсийг нь гаргаж авна.

+1 аяга сүү /250-300 мл/

Хэрхэн бэлтгэх вэ?

-Ваннаа халуун усаар дүүргэх явцдаа цагаан гаа болон сүүгээ хийж 10 минут хүлээгээрэй. Цагаан гааны ашиг тусыг нэмэгдүүлж усанд сайн шингээж байгаа хэрэг юм.

Ваннд 20-30 минут хэвтээрэй. Та жирийн халуун усанд хэвтдэгээс илүү хөлрөх болно. Учир нь цагаан гаа биеийг дотор, гаднаас нь дулаацуулж хоргүйжүүлдэг.

/Хэрэв та амархан хөлөрдөггүй бол усанд хэвтэхийн өмнө нь халуун бүлээн юм ууж дотроо халаагаарай. Цагаан гаатай цай ууж ч болох юм/

Толгой хэт халвал хүйтэн алчуур дух, хүзүүндээ тавиарай.

Дууссаны дараа биеэ алчуураар ороож дулаан халад өмсөөрэй. Хоргүйжүүлэлт биед дор хаяж 1 цаг явагдана. Үүний дараа бүлээн шүршүүрт ороорой.

7 хоногт 3 удаа, өдөрт 1-с олон удаа орохгүй.

Санамж:

-Ваннд хэвтэхийн өмнө, хэвтсэний дараа ус сайн уугаарай.

-Цусны даралт, чихрийн шижин, зүрх, генетикийн цус алдалтын өвчинтэй болон жирэмсэн хүмүүс эсрэг заалттай. Хөхүүл хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөнө.

-Усанд 3-5 минут хэвтэхэд арьс цочирч байвал танд тохиромжгүй байна гэж үзээд биеэ шүршүүрээр зайлаарай.

-Усыг нүд, нүүрэндээ бүү хүргээрэй.

-Цагаан гаанаас харшламтгай бол хориглоно.

-2-оос доош насны хүүхдэд тохиромжгүй. Охид ер нь усанд орохдоо ус нэвтэрдэггүй дотуур хувцас өмсөж, эмэгтэйчүүд тампон хэрэглээрэй. Давстай, содатай ваннд ч ялгаагүй тампон хэрэглэж заншаарай. Мөөгөнцөртөх гээд байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.