
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Японы Хирошима хотод болж буй "Их-7"-гийн чуулга уулзалтын хүрээнд хийгдсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Украины Донецк мужийн Бахмут хотыг бүрэн хяналтандаа аваагүй байгаа гэдгийг онцолжээ.
Тэрээр Украины арми ялахад ойрхон байгаа мөн Бахмутад байгаа Украины цэргүүд маш чухал даалгавар гүйцэтгэж байгааг онцлохын зэрэгцээ өнөөдрийн байдлаар Бахмут ОХУ-д эзлэгдээгүй байгаа хэмээн мэдэгджээ.
Нөгөө талаас Оросын хувийн цэргийн Вагнер компанийн тэргүүн Евгений Пригожин хөлсний цэргүүд нь Бахмут хотыг бүхэлд нь хяналтанд авсан мөн Бахмутад Украины армиас нэг ч амьд цэрэг үлдээгүй хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт Вагнер компанийн үндэслэгч Евгений Пригожин Украины Донецк мужийн Бахмут хот бүхэлдээ ОХУ-ын хяналтанд орлоо хэмээн мэдэгдсэн ба түүний мэдэгдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын яам "Бахмут хотыг чөлөөлөх ажиллагаа дууслаа" гэсэн мэдэгдэл гаргасан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн зүгээс Вагнер компанийн хөлсний цэргүүд болон ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд баяр хүргэсэн байна Украины арми болон эрх баригчдын талаас Бахмут хот оросуудад эзлэгдсэн нь худал, Бахмут хотод тулаан үргэлжилсээр байгааг онцолсон байна.
Украины Зэвсэгт хүчний Зүүний бүрэлдэхүүний төлөөлөгч Сергей Череваты украинчууд Бахмутын баруун өмнөд зүгт хамгаалалтаа барьсаар байгаа гэжээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.