Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд 5 их наяд ам.доллар зориулахаар болжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Түүхэндээ анх удаагаа цахим чуулга уулзалт зохион байгуулсан "Их-20"-ийн гишүүн орнууд дэлхий даяар коронавирусын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд 5 их наяд ам. доллар зарцуулахаар болсноо мэдэгджээ.

"Их-20"-ийн гишүүн орнуудын гаргасан хамтын мэдэгдэлдээ дээрх 5 их наяд ам. долларыг хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хамгийн их хохирол амссан салбарууд болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулна гэдгээ онцолжээ.

Түүнчлэн "Их-20"-ийн гишүүн орнууд коронавирусын халдварын тухай цаг тухайд нь, ил тод, үнэн бодитоор мэдээлэх, клиникийн болон эрдэм шинжилгээний мэдээ мэдээллээ солилцож, эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрдэм шинжилгээний судалгаа болон вакцин гаргах ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэхээ мэдэгджээ.

G20 leaders to inject $5 trillion into global economy to fight ...

Түүнчлэн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх асуудлыг шийдэх, ДЭМБ, ОУВС, Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн ба Токиогийн Олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулсан явдлыг сайшааж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.