Бээжин-2022: КОВИД-19 эсрэг вакцин хийлгээгүй тамирчдыг 21 хоног тусгаарлана

Twitter Print
2021 оны 09-р сар 30-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжинд болох Өвлийн Олимп болон Паралимпын наадамд оролцох, коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаагүй тамирчдыг Бээжин хотод буусан даруйд нь 21 хоног тусгаарлах шийдвэр гарчээ.

Коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан тамирчдад зөвхөн байрлаж буй газраасаа тэмцээн уралдаан болох, бэлтгэл хийх газрууд руугаа л явахыг зөвшөөрөх аж.

Харин эрүүл мэндийн шалтгаанаар коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй тамирчдад авах арга хэмжээгээ тухайн үедээ шийдэх аж.

Бээжин 2022 Өвлийн Олимп ирэх 2-р сард, Паралимп нь 3-р сард зохион байгуулагдах ба тус Олимпын наадмыг зохион байгуулагчид тэмцээн уралдааны тасалбарыг халдвар хамгааллын журмын дагуу зөвхөн их газрын Хятадад оршин суугчдад борлуулна гэдгээ мэдэгджээ.

Түүнээс гадна тамирчдаас өдөр болгон коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээ авах аж. Энэ зун болсон Токиогийн Зуны Олимпын наадамд оролцсон тамирчид Токиод буусан даруйдаа 3 хоног тусгаарлагдаж, наадмын турш өдөр болгон коронавирусын шинжилгээ өгч байсан билээ.

Мөн Токиогийн Олимпын наадмын тэмцээн уралдаанууд үзэгчидгүй зохион байгуулагдсан юм.

Олон Улсын Олимпын хороо болон Олон Улсын Паралимпын хороо Бээжин 2022 Олимпын наадмын тасалбарыг зөвхөн их газрын Хятадад амьдардаг иргэдэд худалдаалах шийдвэрийг сайшааж буйгаа илэрхийлсэн ба энэ нь "Хятадын үзэгчдэд Өвлийн Олимп болон Паралимпын наадмын спортын тэмцээн уралдаануудыг үзэх боломжийг олгосноор тус улсад өвлийн спортын төрлүүд хөгжих түлхэц болж өгөх" аж.

Нөгөөтэйгүүр Өвлийн Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд тамирчид болон үзэгчид халдвар хамгааллын дэглэм баримталж, хязгаарлалтанд орохоос өөр аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.