В.Путин Монголоор дамжуулах хийн хоолойн барилгын зураг төслийг боловсруулах зөвшөөрөл өглөө

Twitter Print
2020 оны 03-р сар 28-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР КРЕМЛЬД “ГАЗПРОМ” НХН-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА А.Б.МИЛЛЕР-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер 2019 оны тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.

“Газпром” ХНХ нь 2019 онд 500,1 тэрбум шоо метр байгалийн хий олборлож, үүнээс 199,3 тэрбум шоо метр байгалийн хийг экспортолсон байна. Түүнчлэн Европын байгалийн хийн нийт зах зээлийн 35,6 хув нь ОХУ-д ногдсон хэвээр байгаа аж.

2020 онд “Газпром” НХН нь нийт 1,8 их наяд рублийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 1942 км хийн хоолой барих, 114 цооног шинээр гаргах, байгалийн хий хадгалах газар доорх байгууламжаа 180 сая шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Хойд урсгал 2” (Северный поток - 2) сувгийг байгалийн хийгээр хангах хийн хоолойн барилга, мөн Ямалын хойгийн орд газрын бүтээн байгуулалтын ажлыг Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер онцолсон байна.

Мөн түүнчлэн энэ хүрээнд тэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” (Сила Сибири – 2) хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хүрээнд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар тус маршрутаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб.м хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай байх дүгнэлт гарсныг мэдэгдэж, хөрөнгө оруулалтын өмнөх үе шат буюу ТЭЗҮ болон “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс хүссэн байна.

Ерөнхий зураглал: Эрэлтийн зураг

2020 онд Хятадын байгалийн хийн хэрэгцээ 360 тэрбум куб.метр орчим болж өснө гэж таамаглаж байна. Тус хэрэгцээний 80-110 тэрбум куб метрийг Оросын хийн хоолойнууд нийлүүлнэ гэж тооцож байгаа. "Сибирийн хүч-1" хийн хоолой жилд 38 тэр куб.метр хий шахах хүчин чадалтай харин манай улсаар дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолой 50 тэрбум куб.метр хүчин чадалтай байх тооцоо хийж. Байглийн хийн хоолой стандарт ажиллагаа нийт хүчин чадлын 90 хувиар хязгаарлагддаг. Тодруулбал: Сибирийн хүч 1, 2 хоолойн жилнийн нийт хүчин чадал 80 орчим тэрбум куб.метр байгаа нь зах зээлийн хандлагатай бүрэн нийцэж, ажлыг бодитой болгож байна.

Түүнчлэн Олон Улсын Энергийн Агентлагийн тайланд Хятад улсын байгалийн хийн хэрэгцээ 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 550 тэрбум куб метр болно. Мөн 2025 он гэхэд жилийн хийн импортын хэмжээ 155 тэрбум куб.метрээс давж өсөх бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн зах зээлийн 35 хувьтай дүйцэнэ гэж тооцсон. Энэ бидний "Сибирийн хүч-2" хоолойн ирээдүйн баталгаа.

Нийлүүлэлтийн зураг:

Өнгөрсөн онд Газпром нь 500.1 тэрбум куб метр хий олборлож. 199.3 тэрбум куб метр хий экспортод гаргаж.Европын хийн зах зээлийн 35,6 хувийг дангаар бүрдүүлдэг. Өнөөгийн жилийн хүчин чадал нь 545 тэрбум куб.метр. Оны эхнээс хийн хадгалах байгууламждаа 72,2 тэрбум куб.метр хий шахсан байгаа нь Оросын өнөөгийн дотоодын хийн хэрэгцээг 2 дахин нэмэгдүүлхэд хүрэлцхүйц нөөц байх юм. Үүнийгээ Оросын аюулгүй байдлын баталгаа гэж тайлбарлах. Дэлхий дээр ийм хэмжээний олборлосон хийн нөөцтэй улс байхгүй. Нөгөөтүйгүүр Оросын байгалийн хийн суурь ""байгалийн нөөц" нь дэлхийн бусад бүх ороны байгалийн хийн нөөцийг нийлүүлснээс их гэж тооцогддог. Тодруулбал Урд маань дэлхийн байгалийн хийн хэрэгцээний супер гүрэн байна. Ард маань хийн нөөц болоод олборлолт нийлүүлэлтийн супер гүрэн байна. Бид энэ супер эрэлт нийлүүлэлтийг үр дүнтэй холбон транзитын төлбөрөө хураан жарган суусуу. /50 тэрбум куб.метр орчим хий дамжин өнгөрүлсний төлбөр 3 тэрбум доллар/

Өөр нэг сонирхол татах мэдээлэл байгаа нь Газпром хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө 1,8 их наяд рубль батласан байгаа. Одоогоор хэрэгжүүлж буй Европ руу байглийн хий нийлүүлэх “Умард урсгал 2” төслийн гүйцэтгэл 90 орчим хувьтай барилгын ажил дуусах шатанд шилжсэн зэргээс үзвэл манай "Сибирийн хүч-2" хийн хоолойн барилгын ажил энэ онд багтан эхлэх боломжтой. 

Б.Саранцацрал

Холбоотой нийтлэл: 

- Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.