Coffee roasting гэж юу вэ?

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Coffee roasting гэж юу вэ? Та аль түвшингийн хууралттай кофенд дуртай вэ?

Кофены түүхий ногоон үрийг хуурч боловсруулж чанахад бэлэн болгохыг coffee roasting гэнэ. Удаан хуурах тусам өнгө нь цайвар шаргалаас хүрэн бор, хар өнгөтэй болдог ба сэргээгч кафэйны хэмжээ нь ч нэмэгддэг байгаа.

Мөн амтны хувьд хөнгөн хууралттай кофенууд зөөлөн жимслэг амттай байдаг бол хууралтын түвшин ахих тусам исгэлэн, гашуун амт давамгайлдаг ажээ.

Мэргэжилтнүүд кофены хууралтыг 8 түвшинд хуваадаг бол энгийн хэрэглээнд ерөнхийд нь хөнгөн (Light roast), дунд (Medium roast), гүн (Dark roast) гэж 3 ангилдаг.

Хөнгөн хууралттай кофег европ, америкчууд өглөөний цайнд түлхүү уудаг ба кофе анхлан сонирхогчид эсвэл кафейнд хэт мэдрэг зүрх савлах гээд байдаг хүмүүст тохиромжтой.

Дунд түвшний хууралттай кофе монголчуудын хэрэглээнд хамгийн нийтлэг бөгөөд эспрессо, американо зэрэг сүүний хольцгүй дангаар нь уухад амт гэж тасархай.

Харин caffe latte-нд хэрэглэхэд сүүний кремлэг амтанд цохиулаад зарим кофечдод сул санагдах тохиолдол гардаг.

Dark roast буюу гүн хууралттай кофе энэ бол архаг кофечид, мангасуудын сонголт. Caffe latte-нд ашиглах тохилдолд та холилдон сүлэлдсэн кофе-сүүний төгс амтанд автаж "ертөнцийг илүү өнгөлөг"-өөр харж эхлэнэ.

Харин исгэлэн, гашуун амт давамгайлсан энэхүү борголыг 15 цагаас хойш уухыг бид таньд зөвлөхгүй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.