
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай бөгөөд Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм.
Өглөө 07:00 цагаас 22:00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх спорт цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Олон улсын стандарт бүхий мөсөн гулгуурын талбай нь Монголын өвлийн спортыг хөгжүүлэх, тодорхойлбол “Хоккэйн спорт”-ыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаас гадна өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад зориулсан бүтээн байгуулалт юм.
Спорт цогцолборын
Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн
I давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө
II давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө
III давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал
IV давхарт: Тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө байрладаг аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(102.89.22.40) 2022-11-20 03:56БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах