Шинэ дүрэм хэнд нь ашигтай байх бол

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний дүрмэнд өөрчлөлт орлоо. Өмнө нь хэсэгт хуваагдахдаа дөрвөн сагсанд 32 багийн нэрийг хийж, сугалаагаар тодруулдаг байсан. Харин энэ удаа долоон шилдэг лигт түрүүлсэн багууд, өмнөх улирлын аваргатай нийлээд найман хэсгийг тэргүүлэх болжээ. Мөн лигтээ удаалсан багаад хоёрдугаар сагсанд Украйн, Бельги, Швейцарь гэх мэт улсын лигтээ түрүүлсэн багуудтай орох аж.

Энэ шийдвэр нь баг бүрт өөрөөр тусч байгааг хэлж байв. Тухайлбал Голландын “Аякс” сүүлийн таван улиралд гурав, дөрөвдүгээр сагсанд багтаж “Реал Мадрид”, “Барселона”, “Боруссия Дортмунд”, “Милан” зэрэг улсуудтай нэг группт орж хэсгийн шатнаас хасагдаж байсан. Тэд 2014-2015 оны лигт улсдаа түрүүлж чадвал хэсэг тэргүүлэн сугалаанд оролцох боломжтой болсон учир “Аякс”-т эерэгээр нөлөөлж байна гэсэн үг.

Харин Английн “Арсенал” улсынхаа лигт түрүүлээгүй ч олон жил тогтвортой амжилт гаргасан гэсэн үндэслэлээр нэг, хоёрдугаар сагсанд багтаж сул өрсөлдөгчтэй сугалаа татдаг байсан. А.Венгерын шавь нар 2004 оноос хойш тогтмол хэсгээсээ шалгарсан ч түрүүлж үзээгүй. Одоо ирэх улиралд байдал тэдний эсрэг байхаар батлагдлаа. Энэхүү дүрэм нь 2015-2016 оны улирлаас эхлэн хэрэгжих юм.

2013-2014 оны улиралд 32 баг хэсэгт хуваагдсан байдал

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.