Гадаадад хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг тусгаарлахгүй

Twitter Print
2021 оны 04-р сар 04-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Коронавирусийн халдварын талаарх иргэдийн асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулахдаа гадаад улсад шинэ коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй гэдгийг хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.

Тусгаарлалтын тухайд гадаадаас ирж байгаа ч вакцинд хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах ба хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана.

Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно.

Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө гэдгийг Шуурхай штаб мэдээллээ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.