Macy's, Target, Walmart цар тахлын үеийн барааг олноор захиалснаас хэт хямдруулж зарах эрсдэл үүсчээ

Twitter Print
2022 оны 06-р сар 17-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

WSJ сэтгүүлд бичсэнээр цар тахлын үеэр хэрэглээ өндөртэй байж, олдохгүй, захиалсан нь ч удаж ирж байсан диван, гадаа тавьдаг patio сандал ширээнүүд, гэр орны цахилгаан, электрон хэрэгслэлүүд гэхчилэн том хэмжээтэй бараанууд, түүнчлэн гэрээсээ ажиллах үедээ өмсдөг байсан хувцаснууд зэргийг Macy's, Target, Walmart дэлгүүрүүд хэт олныг захиалснаас асар их илүүдэлтэй болоод байгаа гэнэ.

Дэлгүүрүүд энэ их илүүдэл барааг хадгалах зай талбай хүрэлцээгүй учраас маш эрчимтэйгээр эдгээр барааны үнийг буулгаж зарна гэж жижиглэн худалдааны мэргэжилтнүүд үзэж байна.

Тэгэхээр эдгээр төрлийн барааг авахаар төлөвлөж байгаа бол 7/4-өөс хойш (одоо биш, 7 сараас хямдрал эхлэнэ гэж таамаглажээ) сургуулийн эхлэхийн өмнөх худалдаа, эсвэл баярын худалдаагаар авбал өндөр хямдралтайгаар эдгээр барааг авах боломжтой болох гэнэ. Том хотуудад илүүтэй өндөр хямдрал явагдана гэжээ.

Харин хоол хүнс, гэр орны бусад бараа таваар хямдрахгүй нь тодорхой. Мөн цүнх, гутал гэхчлэн тансаг хэрэглээний бараа таваарын үнэ хэрэгцээ их байгаагаас улам өснө гэжээ.

Эх сурвалж: WSJ

Д.Баяраа

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.