Гурван настнууд юу хийж чаддаг вэ

Twitter Print
2023 оны 01-р сар 23-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

ГУРВАН НАСТНУУД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ

Энэ нас маш онцлог, тархины хөгжлийн хамгийн уян хатан үе тул гэр бүлийнхний дэмжлэг оролцоо хэдий чинээ их байна, хүүхэд төдий чинээ бүх талаар хөгжих боломжтой буюу илүү зохион байгуулалттай сэтгэж эхлэх үе нь юм.

Хэн, юу, хаана гэсэн асуултуудыг яриандаа хэрэглэхээс гадна эргээд ийм асуултад 3-5 үгтэй өгүүлбэрээр хариулж чадна.

Уран төсөөлөл, ургуулан бодох чадвар хурдтай нэмэгдэж давсалж ярих, зүүдээ болон төсөөллөө ярихдаа дуусгахгүй зохион үргэлжлүүлсээр байж чадна.

Яагаад? Яагаад? хэмээн асуух нь тасралтгүй үргэлжилдэг сониуч үе нь эхэлнэ.

Өмсөх хувцас, идэх амттан, тоглох тогдоомдоо сонголт хийдэг болно. Ялангуяа охидод илүү эрт эхэлнэ. Энэ үеэс сонголт хийх чадварыг сайн хөгжүүлээрэй. 2 зүйлээс сонголт хийлгэж асуух нь зөв. Ягаан цамцаа өмсөх үү, шар цамцаа өмсөх үү г.м.

Буруу зүйл хийснээ мэдэрч бусад руу түлхэх аргаа мэддэг болно.

Аав ээжтэйгээ хамтран тоглох дуртай болж, таныг тоглоом руугаа татах янз бүрийн арга хэрэглэнэ. Хамтарч тоглох үед хүүхдийн нийгэмшихүйн хөгжил, танин мэдэх хөгжил, хэл ярианы хөгжил эрчимтэйгээр дэмжигдэнэ.

Үлгэрт, ялангуяа зурагт номд их дуртай болно. Нэг дурласан номоо хэд ч уншуулж магадгүй. Энэ үед гэр бүлийнхэн залхахгүй уншиж өгсөөр л байх хэрэгтэй.

Хэд хэд уншуулсан номоо ганцаараа байхдаа ч зургийг нь харан ярьж сууна. Энэ үед үгийн баялаг хурдтай нэмэгддэг.

Хөдөлгөөнт шүлэг, дууг амархан цээжилнэ. Хүүхдийг заавал зөв дуулуулах, бүтэн цээжлүүлэх гэж шахаж хэрэггүй. Мэдрэмжийг нь хөгжүүлэхийг хичээгээрэй.

Өнгүүдтэй танилцаж харандаагаа атган зураг, зураас, дугуй дүрс зурах дуртай болно. Өөрийн нэрээ хэлж чадна.

Аливаа шинэ зүйл болон сонирхол татсан зүйлээ 2-3' төвлөрөөд 1-2" анхаарал нь өөр тийш шилжих байлдаар 7-9' анхаарал төвлөрөлттэй суудаг болно.

Орон зай, хэлбэр хэмжээ, том жижгийн баримжаатай болно.

Хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, өссөн орчны соёл, амьдралын хэмнэл өөр өөр тул ерөнхий хөгжил нь 2-6 сараар зөрөх тохиолдол байдаг тул энэхүү онцлогууд зарим хүүхдийн хувьд 4 нас болон 2 нас гарантай нь ч ажиглагдаж магадгүйг анхаараарай.

Г.Төмөрзаяа (Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу" үүсгэн байгуулагч)

Ц.Шинэтулга (Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу" багш)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (107.77.106.90) 2020-03-24 02:25
      • 0
      • 0

      tengeriin zamaar yahav dee Mungu ideh arga ni Eniig boliulj boldoggui yum uu

      Хариулах