К.Роналду шигшээ багаа Европын аваргад харахыг хүсэж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 15-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

“Евро 2016” тэмцээний урьдчилсан шатанд Европын бүсийн “I” группт Албани, Армени, Дани, Серб улстай нэг хэсэгт Португал хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний учраа Албанид 1:0-ээр хожигдож хүнд байдалд ороод байсан ч сул өрсөлдөгчдийнхөө ачаар К.Роналдугийн баг хэсгийн хоёрдугаар байрт явж байна. Урд шөнө Данийг 1:0-ээр хожиход эцсийн мөчид Эзэн хааны багийн “од” гоол орууллаа. Тоглолтын дараа К.Роналду хэлэхдээ “Португал хэсгээ тэргүүлэх болно. Яагаад гэвэл дэлхийн шилдэг баг учир. Мэдээж эхний тоглолтонд даруухан Албанид хожигдсон нь олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн. Гэхдээ одоо бид бүх өрсөлдөгчөө хожиж, “Евро 2016”-д Португалыг харах болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Буурал тивийн 53 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа урьдчилсан шатыг эхний гурван тойргийн дараах байдлаар Чех, Исланд, Словак, Англи, Хойд Ирланд, Хорват, Италийн шигшээ зуун хувийн амжилттай явж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.