
В.Бетховен нь сонгодог хөгжмийн оргил зохиолчдын нэг бөгөөд түүний хөгжмийн салбарт оруулсан хувь нэмэр нь өнөөгийн хөгжмийн урлагийн хөгжлийн асар чухал үндэс болон тавигдсан юм. Ингээд түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.
1. Түүний төрсөн өдөр нь тодорхойгүй. Харин 12-р сарын 17 бол түүний сүмд баптисм хийлгэсэн байсан өдөр.
2. Тэрээр албан сургуулиасаа 10 настайдаа гарч хөгжимд өөрийгөө зориулжээ. Түүний хүүхэд нас тэр чигээрээ гэр бүлээ тэжээн тэтгэх бие даасан амьдрал байсан юм.
3. Түүний бичгийн галбир, бичлэгийн хэв маяг нь тун бүдэг. Сургуулиасаа эрт гарсан тул тэрээр бичихдээ алдах нь түгээмэл байсан ба одоо хүртэл зарим судлаачид түүний гар бичмэлийг ойлгоход бэрхшээл тулгарсаар байна.
4. Тэрээр 26 наснаасаа эхлэн сонсголоо алдсан ч түүнтэй хамт тоглож байсан хөгжимчид түүний хөгжмийн алдаа мадгийг сонсохгүй ч мэдэрдэг чадварыг нь биширдэг байжээ.
5. Түүний өнөөдрийн шилдэг бүтээлүүд нь ихэнхдээ сонсголын чадвараа алдсан хойно нь зохиогджээ. Алдарт 9-р симфони нь түүний сонсголын чадвараа алдсанаас хойш 3 жилийн дараа бүтээгдсэн юм.
6. Түүний нийтэд алдартай бүтээл болох Fur Elise нь буудлын лобби, утасны хүлээлэг, хүлээлгийн өрөө зэрэгт бүх төрлийн урсгал жанраар тоглогддог рекорд болсон бүтээл юм.
7. Түүний амьдралдаа бичсэн олон захидлаас 15 захиа нь гал улаан хайрын гайхалтай захианууд байсан аж.
8. Бетховен "Ардчилал, эрх чөлөө"-нд хайртай нэгэн байсан. 3-р Симфонио Францын хувьсгалд зориулан бүтээсэн. Гэвч тус хувьсгалыг гардан гүйцэтгэсэн Наполеон Бонапарте өөрийгөө "Хаан"-д өргөмжилсөн тул тэрээр тэрхүү түүнд зориулан бичсэн хуудсаа урж уур хилэн, бухимдлаа тайлжээ.
9. Тэрээр үнэхээр огцом ууртай хүн байжээ. Энэ нь ч түүний хөгжимд байр сууриа эзлэн өвөрмөц ритм хэмжээг түүний бүтээлүүдэд шигтгэжээ.
10. Fur Elise бүтээл нь Бетховен амьд байхдаа хэвлүүлээгүй сонат бөгөөд энэ нь тэрээр уг бүтээлийг ойшоодоггүй байсан гэсэн үг юм. Түүниийг нас барснаас 4 жилийн дараа буюу 1867 онд үүнийг архивт нь ажиллаж байсан төгөлдөр хуурч олж хэвлэжээ.
Бэлтгэсэн: Doremi хөгжмийн сургууль
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.77.100) 2022-03-18 09:59Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Хариулах