Хүн яг одоо байгаа бүхэндээ баярлаж явах ёстой юм байна

Twitter Print
2021 оны 11-р сар 21-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

КОЗИНАК

Багадаа би козинаканд "нугасгүй" байж билээ... одоо ч дуртай хэвээр. Аав ээж хоёр маань энэ амттанг ойр ойрхон авч өгдөггүй байсан тул хааяа нэг авахад нь би бөөн баяр хөөр болдог байлаа. Одоо бол би козинакийг хүссэн үедээ авдаг… одоо ч гэсэн манайд хэдэн хавтгай байж л байна.

Өнөө өглөө би цайгаа ууж суунгаа өмнө минь байгаа козинакийг хараад огт баярлахгүй байгаагаа анзаарлаа. “Хүүхэд байсан бол дэгдэж гүйгээд сүйд болж байхгүй юу. Тэгээд энэ олон хавтгайг нэг дор дуусгахгүй юу… Харин одоо бол талыг ч идэх хүсэл алга. Одоо би өөр юм хүснэ: мотоцикл авах, найз бүсгүйтэй болох, тусдаа гарах г.м.

Хүссэн бүхнээ аваад би яах бол? Хэсэг хугацааны дараа бас л баярлахаа болих болов уу? Тэр үед би өөр юу хүсэх бол? Амины орон сууц, тансаг зэрэглэлийн машин… эсвэл бүр хувийн хөлөг онгоц уу? Хүсэл минь биелсэн тэр цагт би яах бол?” хэмээн бодов.

“Тэр цагт чи амандаа шүдгүй өвгөн болсон байна. Тэгээд козинак идмээр санагдавч хазаж дийлэхээ больсон байна” гэж өөрөө өөртөө хариулав. Тэгээд нэг бүтэн козинак амтархан идээд “Хүн ер нь байгаа бүхэндээ баярлаж явах ёстой юм байна” гэдгийг ухаарсан юм.

Эх сурвалж: Счастливый психолог сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Бөхийн хорхойтон

      (139.5.219.170) 2020-02-22 05:23
      • 0
      • 0

      МОЛОДЕЦ ингээд л асуудлаа шийдчихвэл НЭР ЦЭВЭР,СЭТГЭЛ АМАР БАЙХ болно.Бөх бүхэн ийм зоригтой шударга байх ёстой.Заргалдаад худал үнэн гээд гүрийгээд байгаа бөхчүүд бүгдээрээ л шинжилгээний хариугаа ил тавьчихвал БӨХИЙН НЭР ХҮНД СУГА ДЭЭШИЛНЭ.Улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг шиг нууцлаад үлдсэн хэсэг нь ОЙЛГОМЖТОЙ.

      Хариулах