Хэт их айдаст автах хэрэггүй, нас баралтын хувь харьцангуй бага, ихэнх нь буюу 82 хувь нь хөнгөн зэрэгтэй байна гэлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Хятадын Засгийн газрын Эрүүл мэндийн үндэсний хорооны 2 сарын 16-ны үдээс өмнийн мэдээллэр эх газрын Хятадад шинэ коронавирусын шалтгаант уушигны хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 68.500-д хүрч, нас баралтын тоо 142-оор нэмэгдэж 1665 тохиолдол болжээ.

Мэргэжилтнүүд хэт их айдаст автах хэрэггүй, нас баралтын хувь харьцангуй бага, ихэнх нь буюу 82% нь хөнгөн зэрэгтэй байна гэж үзэж байгаа юм байна.

Одоогийн байдлаар олон хүн халдвар авсан ч хөнгөн байдалтай байна. ДЭМБ-ын мэдээлснээр ойролцоогоор 17,000 халдвар авсан тохиолдолд анализ хийж үзэхэд 82% нь хөнгөн, 15% нь хүнд, 3% нь маш хүнд зэрэгт байна гэж тогтоожээ.

Нас баралтад хүргэж буй тохиолдол цөөн байна. Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны 2 сарын 13-ны өдөр гаргасан тайланд эх газрын Хятад дахь нас баралтын түвшин 2.29% байжээ (мэргэжилтнүүд ер нь бол хөнгөн хэлбэртэйгээр явагдаад байгаагаас харахад өвчлөлийн тоо зарлаж байгаагаас илүү ч байх магадлалтай. Хэрэв тийм бол нас баралтын түвшин үүнээс бүр бага гарах магалалтай гэж үзэж байгаа юм байна). Өвчний голомт болох Хубэй мужаас гаднах бүс нутагт нас баралтын түвшин бүр 0.49 хувь буюу харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.

Хятадын эрүүл мэндийн хорооны мэдээлснээр Хятадад халдвараар нас барсан тохиолдлуудын 80 орчим хувь нь 60-аас дээш насны хүмүүс байсан бөгөөд 75 орчим хувь нь зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг суурь өвчнөөр өвчилсөн тохиолдлууд байсан гэнэ.

Шинэ короновирус бидний дунд тодорхой хэмжээгээр тархсан байхыг үгүйсгэх аргагүй ч “энэ нь улирлын томуугийн өвчлөлөөс бага зэрэг хүчтэй байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа тул "хэт их айдаст автах шаардлагагүй" бөгөөд гараа тогтмол сайтар угаах гэх мэт ердийн халдварт өвчний үеийн сэргийлэх арга хэмжээг л чанд мөрдөхийг хичээх хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм байна.

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Хубэй мужийн Орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, тус мужийн Коммунист намын дарга Жян Чаолинь болон Ухань хотын Коммунист намын дарга Ма Гуочань нарыг албан тушаалаас нь огцруулаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд үүссэн нөхцөл байдалд Бээжин маш сайн ажиллаж байна хэмээн үзэж байгаа ба энэ тал дээр Вашингтон Бээжинтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг онцолжээ.

Эдийн засагчид коронавирусын халдвар дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадад ямар нөлөө үзүүлэх талаар төрөл бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Хятадын эдийн засгийн өсөлт энэ улиралд дэлхийн эдийн засгийн хямралаас хойших хамгийн бага үзүүлэлтдээ хүрэх ч коронавирусын халдварыг хяналтандаа авч чадвал эдийн засгийн өсөлтийнх нь үзүүлэлт богино хугацаанд өсөх магадлал өндөртэй хэмээн Ройтерс агентлаг онцолжээ.

Ойдовын Батгэрэл Ph.D

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.