
Европын аваргын урьдчилсан шатанд гурван тоглолт хийхдээ Польшд 2:0-ээр хожигдож, Ирландтай 1:1-ээр тэнцсэн Германы шигшээ багийн дасгалжуулагч Й.Лев сэтгүүлч нарт мэдэгдэл хийлээ. Тэрээр ярихдаа “Бид сэтгэл дундуур байна. Польштой тоглоход сүүлийн хэдэн минтуанд байж боломгүй алдаа гаргаж гоол алдсан. Маш хүнд тоглолт болсон ч оноо авах ёстой байсан. Хэн гоол оруулсан нь хождог болохооор Польшид баяр хүргэе” гэсэн.
Мөн “Ирладын хамгаалалт сайн байлаа. 2002 оны дэлхийн аваргын хэсгийн тоглолтонд учраа таарч 1:1-ээр тэнцсэн. Түүнээс хойш том тэмцээнд Ирландтай тоглоогүй. Тэд сайжирсан байна” гэдгийг онцолжээ. Өнөө цагийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй Герман түүхэндээ дэлхийн аваргаас 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл, Европын аваргаас 3 алт, 3 мөнгөн медаль хүртсэн. Мөн томоохон тэмцээний урьдчилсан шатанд хэдхэн удаа хожигдож байв. “Евро 2016”-гийн урьдчилсан шатны “D” хэсэгт Польш, Ирланд, Шотланд, Герман, Гүрж, Гибралтар багтсан. Харин Польш, Ирланд 7, Шотланд, Герман 4, Гүрж 3, Гибралтар 0 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505