
Жүжигчин Жонни Депп болон жүжигчин Эмбер Херд нарын хэргийг шүүсэн Америкийн Виржиниа мужийн тангарагтны шүүх Жонни Деппийн талд шийдвэрээ гаргажээ.
Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгчид Эмбер Хердын жүжигчин Жонни Депптэй гэр бүл болсныхоо дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж мэдүүлсэн нь худал байсан гэж үзэн, Эмбер Хердэд Жонни Деппд 15 сая ам. долларын нөхөн олговор төлөхийг үүрэг болгосныг шүүгч Виржиниа мужийн хуульд заасанчлан 10 сая 350 мянган ам. доллар болгон бууруулсан байна.
Деппийн өмгөөлөгч нар Амбер Хердийг Депп өөрийг нь хүчиндсэн, мөн салалтынхаа дараа авсан 7 сая долларыг буяны байгууллагад зарцуулсан гэж худал хэлснийг нотолжээ.
Нөгөө талаас тангарагтны шүүх жүжигчин Жонни Деппийг Эмбер Хердын сэтгэл зүйн хохирлыг барагдуулж 2 сая ам. долларын нөхөн олговор төлөхийг мөн үүрэг болгожээ.
Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нар 2015 онд гэр бүл болсон ч хагас жилийн дараа Эмбер Херд гэр бүл цуцлуулах өргөдлөө өгчээ.
Албан ёсоор хос 2017 оны эхээр салсан аж. Жүжигчин Эмбер Херд 2018 онд Washington Post сонинд бичсэн нийтлэлдээ өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хэмээн тодорхойлсон юм.
Нийтлэлд жүжигчин Жонни Деппийн нэр дурдагдаагүй ч Жонни Депп уг нийтлэл нь түүний нэр хүндэд нөлөөлж, тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээх саналаа алдахад хүрсэн хэмээн Эмбер Хердээс 50 сая ам. долларын нөхөн олговор нэхэж, шүүхэд өгсөн аж.
Эмбер Херд үүний хариуд Жонни Деппийн зүгээс хүчирхийлэлд өртсөн хэмээн Ж. Деппээс 100 сая ам. доллар нэхэж, түүнийг мөн л шүүхэд өгсөн байна.
Эх сурвалж: https://meduza.io/news/
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.