Бид хэдэн ч гайхамшгийг анзаарахгүй өнгөрч байдаг бол оо?

Twitter Print
2020 оны 01-р сар 26-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сарын хүйтэн өглөө Вашингтоны метроны буудал дээр нэгэн залуу хийл хөгжим тоглоно. Тэр залуу Bach-ын зургаан хэсгийг бүхэл бүтэн 45 минутын турш тоглосон юм. Өглөөний оргил ачааллын үе байсан тул 1,100 хүн тухайн буудлаар дайран өнгөрсөн гэсэн тооцоог гаргажээ, ихэнх нь ажилдаа явцгааж байлаа.

Гурван минут өнгөрсний дараа дунд зэргийн насны нэгэн эр, хөгжимчин хийл тоглож байгааг анзаарч, явдлаа удаашруулж, хэдхэн секунт зогсоод цааш үргэлжлүүлэн алхлаа.

Нэг минутын дараа хөгжимчин нэг долларын дэвсгэрттэй болов, нэгэн эмэгтэй шидчихээд зогсох ч үгүй алхан одлоо.

Хэдэн минутын дараа хэн нэгэн хана налан зогсож хэсэг сонсоод, цагаа харснаа цааш үргэлжлүүлэн алхлаа, тэр залуу ажлаасаа хоцорч байгаа нь тодорхой харагдаж байлаа.

Хамгийн их анхааралттай сонссон хүн бол 3 настай хүү байлаа. Ээж нь хүүг яаруулж байсан хэдий ч хүү зогсоод хийлчрүү харсан юм. Гэвч ээж нь түлхсэнээр хүү цааш явахдаа байн байн эргэж харсаар л байв. Яг энэ үйлдэл хэд хэдэн хүүхдэд давтагдав. Харин бүх эцэг эхчүүд ямар ч бодох санах юмгүйгээр хүүхдүүдээ бушуулахыг шаардан авч явцгааж байлаа.

45 минутын турш хийл хөгжмийг тоглоход зөвхөн 6 хүн л хальт зоссон байна. Ойролцоогоор 20 хүн мөнгөн хандив өгөөд алхан одоцгоов. Хийлч 32 доллартой болсон байна. Түүнийг хөгжмөө тоглож дуусахад нам гүм үргэлжилж хэн ч үл анзаарч, хэн нь ч алга ташсангүй.

Энэ хийлчийн хэн байсныг хэн ч таньсангүй. Тэр бол дэлхийн хамгийн алдартай хөгжимчдийн нэг Жошиа Бэлл (Joshua Bell) байлаа.

joshua bell зурган илэрцүүд

Жошиа Бэлл хийл хөгжимд зориулан бичсэн 3.5 сая доллароор үнэлэгддэг хамгийн төвөгтэй хэсгийг тоглосон юм.

Хоёрхон өдрийн өмнө Жошиа Бэллийн тоглолтын билет дунджаар 100 доллараар зарагдаж дууссан юм. Энэ бол үнэн түүх юм. 

Вошингтоны шуудан харилцаа Жошиа Бэлл гэж олонд зарлахгүйгээр энэхүү судалгааг зохион байгуулсан юм. Хүмүүсийн мэдрэмж, үнэлэмж, тусгаж авах чадварыг туршсан туршилт байлаа.

Бид өдөр тутмын энэ амьдралаас гайхамшгийг мэдэрдэг гэж үү? Талархахад цаг гаргаж зог тусдаг гэж үү? Бид санаанд оромгүй газар ч гэсэн авьяастан байдаг гэдгийг анзаардаг гэж үү?

ДҮГНЭЛТ:

Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн алдартай хөгжимчидын нэг, хамгийн алдартай бүтээл тоглож байхыг анзаарахгүй байгаа юм чинь өөр хэдэн ч гайхамгийг анзаарахгүй өнгөрч байдаг бол оо?


Орчуулсан: Самбуугийн Нямсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.