Хатан хааны гэр бүлийнхний зүүсэн гоёлуудыг онцлох нь

Twitter Print
2022 оны 09-р сар 20-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Шинээр томилогдсон хатан хаан Камилла, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон, Сассексийн гүнгийн авхай Меган Маркл болон залуу гүнж Шарлотт нарын Хатан хаантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцохдоо зүүсэн гоёлуудыг гадаад дотоод хэвлэлүүд онцолж байна.

Эзэн хаан III Чарльзийн гэргий хатан хаан Камилла хар өнгийн даашинз дээрээ зүрхэн хэлбэртэй очир алмаз, индранил чулуун гоёл зүүсэн байв. Энэхүү үнэт чулуун энгэрийн зүүлтийг Их Британийн Хатан хаан Викторияд 1897 онд түүний ач зээ нараас нь Очир эрдэнийн ойн баярт зориулж бэлэглэж байсан ба зүүлтэн дээр Хатан хаан Викториягийн хаан ширээнд суусан жил болох 60-ын тоог сийлсэн байх аж.

Хатан хаан II Элизабет элэнц эхийнхээ энгэрийн зүүлтийг Камиллад Чарльзтай 2005 онд гэрлэхэд нь бэлэглэсэн гэж яригддаг ба Камилла уг зүүлтийг 2005 оноос хойш хэд хэдэн арга хэмжээний үеэр зүүж байжээ. Уэльсийн гүнж Кэйт Миддлтоны зүүсэн хүзүүний сувдан зүүлтийг онцлохгүй байхын аргагүй юм.

Дөрвөн эгнээ сувдан хэлхээ, голдоо очир алмазан гоёлтой уг хүзүүний зүүлтэнд орсон сувднуудыг 1970-аад онд Японы засгийн газрын зүгээс Хатан хаан Элизабетад бэлэглэж байжээ.

Хатан хаан Элизабет зүүлтээ олон тооны арга хэмжээнд зүүж байсан ба 1982 онд Нидерландын Хатан хаан Беатриксийн Их Британид хийсэн айлчлалын үеэр гүнж Дианад уг зүүлтийг зүүж байсан удаатай аж.

Кэйт Миддлтоны хувьд уг сувдан зүүлтийг 2017 онд Хатан хаан Элизабет, хунтайж Филипп нарын Хуримын ойн баярын үеэр мөн хунтайж Филиппийн оршуулгын ёслол дээр тус тус зүүж байжээ. Хүзүүний гоёлоос гадна Уэльсийн гүнжийн зүүсэн байсан сувдан ээмгийг 1947 онд Бахрейны хаан Хатан хаан Элизабетад хуримын бэлэг болгон өгч байсан түүхтэй аж. Уг ээмгийг Хаан хаан Элизабетаас гадна гүнж Диана ч зүүж байжээ. Сассексийн гүнгийн авхай Меган Маркл сувд болон очир алмазаар чимэглэсэн ээмэг зүүсэн байв.

Уг ээмгийг Хатан хаан Элизабет 2018 онд Меган Марклд бэлэглэж байсан ба Меган Маркл уг ээмгийг өнгөрсөн долоо хоногт Хатан хааны шарилыг Букингемийн ордноос Уэстминстерийн сүм рүү шилжүүлэн зөөх арга хэмжээ болох үед зүүсэн байжээ.

Уэльсийн хунтайж Уиллиам, Уэльсийн гүнж Кэйт нарын охин 7 настай Шарлотт Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн адилаар олон тооны гоёл зүүгээгүй ч түүний хүрэмний энгэр дээрх гоёл олны анхаарлыг татсан юм. Хүрэмнийх нь зүүн энгэр дээр очир алмазан шигтгээ бүхий морины тах хэлбэртэй зүүлт байсан нь Хатан хаан Элизабетийн моринд хайртай байсныг дурсан хүндэтгэсэн явдал байв. People сэтгүүлд бичсэнээр Хатан хаан Элизабет уг жижиг энгэрийн зүүлтийг гүнж Шарлоттад бэлэглэж байжээ.

Camilla

 

Kate Middleton
Meghan Markle
Charlotte

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.58.29) 2022-09-20 15:52
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах