А.Иньеста дахин нэг шагнал хүртлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

2010 оны дэлхийн аваргын финалд Голландын хаалганд шийдвэрлэх гоолыг оруулж байсан А.Иньеста “Golden boot” шагналын эзэн боллоо. Дээрх шагналыг 28-аас дээш настай тоглогчид  олгодог аж. “Барселона” клубын хагас хамгаалагч А.Иньеста олон шилдэг хөлбөмбөгчидтэй өрсөлдөж ялагч болжээ. Энэ жил “Реал”-ын К.Роналду, “Ман.Ю”-гийн У.Руни, “Бавари Мюнхен”-ын М.Нойер, Ф.Рибери, “Ювентус”-ын А.Пирло, хуучин од Т.Анри нар нэр дэвшсэн юм.

Испанийн Фуентеабилла хотод 1984 оны тавдугаар сарын 11-нд төрсөн А.Иньеста “Барса”-гийн хүүхдийн академид суралцаж, 18 жил Каталоны багт хүчин зүтгэж байна. Энэ хугацаанд 341 тоглолтонд оролцож 33 гоол оруулсан. Мөн 2006, 2009, 2011 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013 оны “Ла лиг”-ийн аварга, 2009, 2011 оны “Европын супер цом”, Клубуудын дэлхийн аваргад түрүүлжээ. Харин Испанийн шигшээ багт 102 тоглолтонд оролцохдоо 11 гоол оруулж, 2008, 2012 оны Европын аварга, 2010 оны дэлхийн аварга цол хүртсэн.

Түүний багийнхаа төлөө оруулсан гоолууд нь шийдвэрлэх мөчид ялалтыг авдаг нь онцлог юм. Тухайлбал 2009 оны “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд Английн “Челси”-тэй учраа таарсан. Эхний тоглолтонд талбай дээрээ 0:0-ээр тэнцсэн “Барса” хариу тулаанд 1:1-ээр тэнцэж, айлын талбайд гоол оруулсан үзүүлэлтээр баг нь финалд шалгарсан. Тэр жил А.Иньеста “Цэнхэрүүд”-ийн хаалганд гоол оруулж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.