Л.Жеймсийн баг дөрөв дараалан хожлоо

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Сакраменто Кингз”-“Бруклин Нэтс” 129:117, “Детройт Пистонс”-“Шарлотте Хорнетс” 104:84, “Вашингтон Визардс”-“Маккаби” 101:95, “Орлэндо Мэжик”-“Флуменго” 106:88, “Клевлэнд Кавалейрс”-“Индиана Пейзерс” 98:93, “Торонто Рэпторс”-“Бостон Селтикс” 92:89-өөр хожсон аж. Дорнод бүсийн хоёр шилдэг баг “Клевлэнд”-“Индиана”-гийн тулаанд Л.Жеймсын баг хожлоо. Охио мужид болсон энэ тоглолтонд зочин К.Коплэнд 16 оноо, Д.Уэст 15 оноо, Ж.Хилл 11 оноо, Р.Стаки, Л.Скола нар 10 оноо авчээ. Харин талбайн эздээс Л.Жеймс 26 оноо, М.Деллавадо, А.Ж.Прайс нар 14 оноогоор багтаа тус болов.

Шинэ улиралд Л.Жеймс, К.Лав зэргийг багтаа авсан “Морин цэргүүд” хяналтын дөрвөн тоглолт хийхдээ нэг ч хожигдолгүй явж байна. Маргааш “Бостон Селтикс”-“Филадеьфи 76”, “Атланта Хаукс”-“Чикаго Буллз”, “Оклахома Сити Тандер”-“Нью Орленс Пеликанс”, “Денвер Нагеттс”-“Голден Стэйт Уорерз”, “Сан Антонио Сперс”-“Финикс Санс”, “Лос Анжелес Лэйкерс”-“Юта Жаз” багууд тоглох хуваарь гарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.