
Сүхбаатарын Батболд нь улс төрд орохоосоо өмнө уул уурхайн бизнесийн тусламжтайгаар хөрөнгөжсөн. Тэрээр Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдох хүртлээ 2000-2009 оны хооронд Монгол улсын Засгийн газарт хэд хэдэн албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Ерөнхий сайдын албан тушаалд 3 жил ажилласан ба 2004 оноос хойш Монголын Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна.
С.Батболдын хувьд төрийн алба хааж байхдаа уул уурхайтай холбоотой гэрээ хэлэлцээр хийхдээ хэдэн зуун сая ам.долларын авлига авсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур болон АНУ-ын шүүхэд шалгагдаж байгаа юм.
АНУ дахь С. Батболдын өмгөөлөгчийн Олон Улсын Эрэн Сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд мэдэгдсэнээр Лондон, Сингапур, Хонгконг, Жерси, Нью Йоркийн болон Монгол улсын аль ч шүүх түүнийг эсрэг сэжигтэй этгээдүүдийн Сү. Батболдын эсрэг гаргасан заргыг нотолж чадаагүй аж.
2006 оны 4-р сард С.Батболд Монголын Худалдааны сайд байхдаа Ла Маншийн хоолойд байрлах Гарнси арал дээр Квантум Лэйк Траст нэртэй компанийг байгуулжээ. Уг компанийг Британийн Виржинийн арлуудын Премьер Эдж ХХК оффшор компани эзэмшдэг ба 2005 онд С.Батболд тус компанийн анхны хувьцаа эзэмшигч болсон байдаг.
2006 онд Премьер Эдж ХХК нь Лондон хотод байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны барилгаас 2 байрыг 8.8 сая ам.доллараар худалдан авсан байдаг.
Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн холбоонд С.Батболдын зөвлөхийн мэдэгдсэнээр С.Батболд өөрийн эзэмшдэг оффшор компаниудаар дамжуулж хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, борлуулсан зэрэг бүх үйл ажиллагаа нь Монгол улсын хуулийн хүрээнд явагджээ.
С.Батболдын зөвлөхийн хэлж байгаагаар С. Батболд гэр бүлийнх нь гишүүд Лондон хотод сурч, ажиллаж байх хугацаанд түүний гэр бүл Лондон хотын тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байсныг нууж хааж байгаагүй ба эдгээр нь авлига авсан гэх хэрэг болохоос өмнө болсон явдал гэжээ.
Эх сурвалж: https://www.icij.org/investigations/pandora-papers/power-players
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээ:
Pandora Papers: Улс орнуудын удирдагчдын нууц хөрөнгийг ил болгожээ - http://mongolcom.mn/read/14851
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.