
Хөвгүүдийг зарим эцэг эхчүүд, багш нар "дүлий годил царайлсан", "хүний үг ойлгож байна уу чи" гэж ирээд загнадаг. Үнэндээ эрэгтэй хүүхдийн сонсгол, үг аялгуу ойлгох хурд охидынхоос удаан байдаг юм байна.
4 хөвгүүн дутмын 1 нь сонсголын асуудалтай байдаг гэсэн. Чихэнд нь булаг тогтох, хөг аялгуу тогтоохгүй юм уу, үг яриа удаан ойлгох нь хөвгүүдэд хамгийн элбэг. Тийм болохоор Финлянд зэрэг оронд эрэгтэй сурагчдыг урдуур суулгадаг юм байна. Бас олон хөвгүүд 8 үгнээс урт өгүүлбэр хэлэхээр ойлгох нь багасдаг тул Австрали болон Европын орнуудад 8-аас бага үгнээс бүтсэн өгүүлбэр хэлэхийг бага дунд ангид ордог багш нарт зөвлөдөг.
Урт үгтэй өгүүлбэр хэлээд байхаар өмнөхөө гүйцэд ойлгох гэсээр байгаад дараагийнх нь утгыг алдчихдаг. Яг ийм үед нь багш эцэг эхчүүд "Яасан хүний үг ойлгодоггүй тэнэг вэ" гэж ирээд уурладаг. Нярай охид болон хөвгүүдэд хөгжим сонсгохоор охидууд тайвшраад унтдаг бол хөвгүүдэд ямар ч нөлөө үзүүлээгүй гэсэн судалгаа байдаг аж. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхдүүд ийм нэг юм удаан ойлгодог, үг тогтоодоггүй, эсвэл сайн сонсдоггүй хачин онцлогтой байдгийг эцэг эхчүүд мэдмээр юм байна.
Харин товч бөгөөд тодорхой бас чанга хэлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Охид эсрэгээрээ намуухан ярианд дуртай бас үг аялгуу зэргийг ойлгох хурд нь сайн аж. Ийм ялгаа, онцлог байдгийг мэдэхэд илүүдэхгүй бас хөвгүүдийг юм ойлгодоггүй дүлий годил гэдгээ болиосой гэж хүсээд үүнийг бичлээ.
Эх сурвалж: Стив Биддалф "21-р зуунд хөвгүүдийг өсгөхүй" ном. 38-39- р тал. УБ, 2020.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.