НҮБ: Хүн амын дундаж наслалт, боловсрол, орлогын хэмжээ тогтмол буурч байна

Twitter Print
2023 оны 03-р сар 08-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар иргэдийн дундаж наслалт, боловсролын түвшин, эдийн засгийн хөгжлийн тал дээр олон арван жилийн үр дүнд гарсан ахиц дэвшил коронавирусын цар тахлаас хойш эргэн буурч эхэлсэн талаар НҮБ онцолжээ. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 улс тутмын 9 нь НҮБ-ын Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ ухарсан байна. 

Коронавирусын цар тахал, Украинд болж буй дайн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг нь дэлхийн хөгжлийг ухрааж байгаа хүчин зүйлсэд тооцогдож байна. 

Хүний хөгжлийн индексийн жагсаалтыг 1990 оноос улс орнуудыг зөвхөн ДНБ зэрэг үзүүлэлтээр бус эрх чөлөө, эрүүл саруул амьдрах суурь хэрэгцээнүүд хангагдсан эсэхээр нь үнэлэх зорилгоор гаргаж эхэлжээ. 

Энэ оны Хүний хөгжлийн индексийн жагсаалтын нэгт Швейцарь улс бичигджээ. Тус улсын хүн амын дундаж наслалт 84, иргэд нь сургуульд дунджаар 16.5 жил суралцаж, жилдээ  дунджаар 66 мянган ам. долларын цалин авдаг байна. 

Тэгвэл Хүний хөгжлийн индексийн жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн Өмнөд Судан улсад хүн амын дундаж наслалт 55, иргэд нь сургуульд дунджаар 5.5 жил суралцаж, жилдээ дунджаар 768 ам. долларын цалин авдаг аж. 

Жагсаалтанд орсон 191 орны дийлэнх хүний хөгжлийн индексээр ухарсан нь голчлон хүн амын дундаж наслалт богиноссонтой холбоотой бөгөөд хөгжлийн үзүүлэлтүүд нь 2016 оныхтой ойртжээ. 

АНУ-д л гэхэд хүн амын дундаж наслалт 2019 оноос хойш 2 жилээр богиноссон бол бусад улс орнуудад 2-оос дээш жилээр буурчээ. 

Хүний хөгжлийн индексийг тодорхойлж ирснээс хойш зарим улс орнууд хямралд өртөж, байр ухарч байсан ч хөгжлийн индекс дэлхий даяар өссөөр байсан билээ. Өнгөрсөн онд хүний хөгжлийн индекс түүхэндээ анх удаа буурч, энэ жилийн үзүүлэлт үүнийг нь улам бататгаж өгчээ. 

Хүний хөгжлийн индекс буурсны нөлөө улс болгонд өөрөөр нөлөөлсөн байна. Өндөр орлоготой орнуудын 2/3 нь өнгөрсөн жил өмнөх байр сууриндаа очиж чадсан бол бусад улс орнууд нэмж  ухарсаар байгаа аж.

Энэ жилийн жагсаалтыг 2021 оны статистик мэдээлэлд тулгуурлаж гаргасан ба ирэх жилийн жагсаалт энэ оныхоос ч муу үр дүнтэй гарна гэдэгт мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь дэлхийн 80 гаруй орон гадаад дотоодын өр зээлээ төлөх асуудалтай тулгараад байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.58.13) 2022-09-09 14:36
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах