Неймар покер хийж, Аргентин өрсөлдөгчөө 7:0-ээр бут ниргэлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт үргэлжилж байна. Энэ сарын 14-ны шөнө Бразил-Япон 4:0, Коста Рика-БНСУ 3:1, БНХАУ-Парагвай 2:1, Аргентин-Хонгконг 7:0, Узбекистан-АНЭУ 4:0, Франц-Армени 3:0, Катар-Австрали 1:0, Эквадор-Эль Салвадор 5:1-ээр хожсон бол Сингапур-Макао 2:2, Ирак-Бахрайн 0:0, Саудын Араб-Ливан 1:1, Болив-Чили 2:2-оор тэнцжээ. Харин 15-ны шөнө Зимбабве-Швейцарь 2:0, Перу-Гватемала 1:0, Колумб-Канад 1:0-ээр хожиж АНУ-Гондурас 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.

Нутаг дээрээ болсон дэлхийн аваргын үеэр нуруундаа гэмтэл авсан Неймар шигшээ багийнхаа төлөө анхны покер хийлээ. Японы шигшээ багийн эсрэг Бразилийн залуу од 18, 48, 77, 81 дэх минутанд дөрвөн гоол оруулсан. Тоглолтын дараа Неймар хэлэхдээ “Би маш их баяртай байна. Япон бол Азийн тэргүүн баг гэхдээ өнөөдөр манайх илүү байлаа” гэсэн аж. Мөн Аргентин-Хонгконгийг 7:0-ээр хожиход Л.Месси, Г.Игуайн, Н.Гайтан нар дубль хийж, Э.Банега нэг гоол оруулсан байна. Шигшээ багуудын тоглолт цаашид үргэлжлэх бөгөөд 19-нд Ирак-Сири, 24-нд Бангладеш-Шри Ланка, Замби-Кот д’Ивур, 30-нд Йемен-Кувейт, 31-нд Филлипин-Непал, ирэх сарын 6-нд Катар-БНАСАУ, 7-нд Бахрайн-Сингапур, Саудын Араб-Палестин, 8-нд Панам-Эль Салвадор тоглох хуваарь гарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.