Марк Зукербергийн хөрөнгө хэдхэн цагийн дотор 7 тэрбум ам. доллараар багасав

Twitter Print
2021 оны 10-р сар 05-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө Facebook, Instagram болон WhatsApp нийгмийн сүлжээнүүдийн үйл ажиллагаа дэлхий даяар гацжээ. Дээрх платформуудын ажиллагаа эхнээсээ сэргэж эхлээд байгаа ба гацаж, ажиллагаа нь доголдсон асуудал 6 орчим цаг үргэлжилжээ.

Хэрэглэгчдийн мэдээлж байгаагаар дээрх нийгмийн сүлжээнүүдээс гадна Google, Twitter, TikTok платформуудын ажиллагаанд мөн доголдол гарсан аж.

Downdetector сайтаас мэдээлж байгаагаар Southwest Airlines, Bank of America, Snapchat, Gmail, Telegram зэрэг цахим үйлчилгээ үзүүлдэг платформууд мөн адил гацсан аж.

Facebook компани Twitter нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа дамжуулан, "Бид аппликейшнүүд болон үйлчилгээнүүдийнхээ үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна. Та бүхэнд төвөг учруулсандаа уучлалт хүсч байна." хэмээн бичжээ.

Доголдол үүсэх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч цахим аюулгүй байдлын хэд хэдэн мэргэжилтнүүд вебсайтүүдийн хаягыг IP хаяг руу шилжүүлдэг Domain Name System-д алдаа гарсантай холбоотой гэж үзэж байна.

Facebook компанийн нийгмийн сүлжээнүүд гацсантай холбоотойгоор тус компанийн захирал Марк Зукербергийн хөрөнгө хэдхэн цагийн дотор 7 тэрбум ам. доллараар багасчээ.

Түүнээс өнгөрсөн даваа гарагт Facebook компанид 2 жил менежерээр ажилласан Франсэс Хаген хэмээх бүсгүй Facebook компани нийгмийн сүлжээнд нь үзэн ядалт, худал хуурмаг мэдээлэл, хүчирхийллийн контент их байгааг мэддэг ч эдгээрийн эсрэг арга хэмжээ авдаггүй гэдгийг нотлох баримтуудыг дэлгэсэнтэй холбоотойгоор Facebook компанийн хувьцааны үнэ 5 хувиар буураад байсан билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.