Г.Пүрэвсүрэн эхнэрийн хамт гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Энэ оны есдүгээр сарын 15-нд ажлаа хийж яваад сураггүй болсон “АПУ” ХК-ийн борлуулагч Б.Алтанхуяг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Түүнийг “Хадат мянган” дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэн хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Одоо гэмт этгээдийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.

Хэрэгтэн ганцаараа хэрэг үйлдээгүй хэмээн үргэлжлүүлэн шалгахад гэмт хэргийн газраас Г.Пүрэвсүрэнгийн эхнэрийнх нь үс олдсон аж. Түүний эхнэр н.Отгонхандыг гадуур байцааж байна. Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг нийслэлийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэн шалгаж, түүнд Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар шунахайн сэдлээр танхай авирлаж, бусдын амь насанд санаатай халдсан зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Түүний гэм буруутай нотлогдвол 15-25 жил хорих заалттай. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.