БНСУ-д монголчууд зодолдож, нэгнийхээ толгойг шилээр цохьжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 16-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө БНСУ-д 24 цагийн дэлгүүрт архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан монголчууд хоорондоо муудалцаж, нэгнийхээ толгойг архины шилээр цохиж гэмтээжээ.

Азаар хүний амь эрсдээгүй байна. Тэд гурвуулаа архи ууж байсан бөгөөд 40 гаруй насны нэг нь 30-аас насны нөгөөхөө шилээр цохиж танхайрсан аж. Хэрэг болсон даруйд дэлгүүрт байсан бусад хүмүүс тэднийг зогсоосон боловч, гараа атган далайж байснаас гадна гадаа гарсаныхаа дараа нэмж зодсон гэнэ.

Мэргэжлийн хүмүүс гадаад иргэдийн гэмт хэрэг, танхайрлын эсрэг илүү хатуу хууль гаргах зайлшгүй шаардлагатайг онцолж байгаа бол солонгосчууд гадны иргэдээс айж буйгаа ярьж, тэдэнд ч халдаж болзошгүй талаар санаа зовниж буйгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө тус улсад мөн монгол залуус зодолдож нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Ц.Өнөрзаяа, БНСУ 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.46.207) 2020-07-16 09:25
      • 0
      • 1

      Ямар балиар дуракууд вэ,хамаг алкашууд нь тэнд оччихсон юм уу хаашаа юм

      Хариулах