Оросууд сансарт кино зураг авалт хийсэн анхны улс болно

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр буюу мягмар гарагт ОХУ-ын Байконур сансрын төвөөс Союз МС-19 сансрын хөлөг онгоц Олон Улсын Сансрын Станц руу хөөрсөн байна.

Уг хөлөг онгоцонд сансрын нисгэгч Антон Шкаплеровоос гадна кино найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар зорчиж байгаа ба Клим Шипенко, Юлия Пересильд нар Олон Улсын Сансрын станц дээр "Сорил" нэртэй уран сайхны киноны зураг авалтыг хийх аж.

Запуск ракеты-носителя с космическим кораблем Союз МС-19 со стартового комплекса Восток №31 космодрома Байконур

Ингэснээр ОХУ сансарт мэргэжлийн кино баг илгээж, уран сайхны киноны зураг авалт хийсэн анхны улс болж байгаа юм.

Члены основного экипажа 66-й экспедиции на Международную космическую станцию актриса Юлия Пересильд, космонавт Антон Шкаплеров и режиссер Клим Шипенко доставлены автобусом к космическому кораблю Союз МС-19

Найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нар Олон Улсын Сансрын станц дээр ойролцоогоор 10 өдөр болох ба энэ сарын 17-нд дэлхий дээр буухаар төлөвлөжээ.

Член основного экипажа 66-й экспедиции на Международную космическую станцию актриса Юлия Пересильд перед стартом космического корабля Союз МС-19 со стартового комплекса Восток №31 космодрома Байконур

"Сорил" уран сайхны багийнхныг Олон Улсын Сансрын станц руу хөөрөхийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулсан ба тус киног бүтээж байгаа Первый каналын гүйцэтгэх захирал Константин Эрнст багийнхныгаа аян замд нь гаргаж өгөхөөр Байконурт хүрэлцэн иржээ.

Члены основного экипажа 66-й экспедиции на Международную космическую станцию режиссер Клим Шипенко (справа) и космонавт Антон Шкаплеров во время облачения в скафандры

Түүний хэлж байгаагаар сансарт зураг авалтаа хийх "Сорил" уран сайхны киноны гол дүрийн сонгон шалгаруулалтанд ойролцоогоор 3000 бүсгүй оролцсон ба эцсийн дүнд жүжигчин Юлия Пересильд сонгогджээ.

Члены основного экипажа 66-й экспедиции на Международную космическую станцию актриса Юлия Пересильд и режиссер Клим Шипенко во время облачения в скафандры перед стартом космического корабля Союз МС-19 на космодроме Байконур
Члены основного экипажа 66-й экспедиции на Международную космическую станцию актриса Юлия Пересильд, космонавт Антон Шкаплеров и режиссер Клим Шипенко перед стартом космического корабля Союз МС-19

Эх сурвалж: ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.