Филиппины дарангуйлагч агсаны хүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Филиппины Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосын хүү Бага Фердинанд Маркос ирэх жил болох Филиппины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгджээ. 64 настай Бага Фердинанд Маркос нь Филиппины одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн ойрын холбоотон юм.

Түүний аав Филиппин улсыг 20 жилийн турш удирдсан ба тэрээр 1972 онд буюу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас 1 жилийн өмнө Филиппинд цэргийн дэглэм тогтоож, конгрессийн үйл ажиллагааг зогсоож, өрсөлдөгчдөө баривчлан, төрийн эрхийг хүчээр авсан юм.

1986 оны цэргийн эргэлтээр Фердинанд Маркос гэр бүлийнхнийхээ хамтаар Хавай руу дүрвэсэн ба тэрээр 1989 онд Хавайд нас баржээ.

Ferdinand Marcos Jr (right), pictured with his parents and sister in 1977, is the former dictator's only son

Бага Фердинанд Маркос нь 2010-2016 оны хооронд сенатороор ажиллаж байсан ба 2016 онд Филиппины Дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, ялагдал хүлээсэн юм.

Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Фердинанд Маркосоос гадна боксын дэлхийн аварга Мэнни Пакьяо, Манила хотын дарга Франциско Домагосо нар нэр дэвшихээ зарласан билээ.

Ажиглагчид Бага Фердинанд Маркос нь Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн охин, Давао хотын дарга Сара Дутертэтэй хамтран ажиллана гэж таамаглаж байгаа юм.

Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хувьд Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосын гэр бүлтэй олон жилийн турш холбоотой байгаа ба 2016 онд Ерөнхийлөгч агсан Фердинанд Маркосыг эх оронд нь баатрын ёсоор оршуулахыг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.