Уур бухимдлыг зөв амьсгалж гаргаж болно

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Уурлаж бухимдсан, стрессдэх, хашгирч бачимдсан үед дэлбэрэх гэж буй мэдрэмж төрөх үед та бусдад уураа гаргаж болохгүй. Ялангуяа хүүхдэд. Харин амьсгалын дасгал хийснээр богино хугацаанд сөрөг сэтгэл хөдлөлөө намжаах боломжтой.

Амьсгалаа удаан авч гаргаарай. Уурлах үедээ гялс хүүхдээсээ холдоод, тухтай газар суугаад, хамраараа амьсгал аваад амаараа гаргана. Хэд хэдэн удаа давтаарай.

Удаан амьсгалж, амьсгалаа түгжиж гаргах гэх мэтээр өөртөө тохируулаад хэдэн янзаар хийж сураарай. Ингээд биеээ чагнавал тайвширч, сэтгэл санаа дээрдэн өөрчлөгдөж байгаагаа анзаарна.

Эсвэл том талбайтай задгай газар хурдан гараад алхаарай. Алхангаа амьсгална.

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.