
Нэгэн ухаант эр аз жаргалтай амьдардаг байлаа. Тэр аливаа зүйлд сайн тал заавал байдаг, иймээс би амьдралд үргэлж талархаж явах ёстой гэж боддог байв.
Тэгтэл нэг удаа түүнтэй зовж ядарсан нэгэн аянчин таарчээ. Аянчин : “Би яаж аливаа зүйлд эерэгээр хандаж сурах вэ? Миний амьдралд бүх зүйл буруугаар эргээд байх юм. Миний итгэж явсан хүн бүхэн надад гай болдог. Би амьдралаас үнэхээр залхаж байна. ” гэлээ.
Ухаант эр толгой сэгсэрч “Хэрвээ хэн нэгэн чамайг гомдоосон бол чи юу хийдэг юмбэ ?” гэхэд аянчин: “Би тэднийг хариугаа заавал хүртэх болно!гэж харааж загнадаг. Ажил үйл нь бүтэлгүйтэж сүйрээсэй гэж хүсдэг. Бүр заримыг нь үхүүлмээр ч санагддаг. Харин чи надад тэднээс өшөөгөө авхад минь туслаач” гэв. Ухаант эр: “Тэгье! Би чамд тусалмаар байна. Гэхдээ чи миний хоёр хүслийг биелүүл! Тэгвэл би өшөөг чинь авч өгье! ” гэлээ. Аянчин: “Тэгье! Юу хүссэнийг чинь хийж өгье! ” гэлээ.
Ухаант эр: “Нэгдүгээрт тэнд байгаа модны мөчрийг хугалаад ир!” гэв. Аянчин, хурдхан очоод өнөөх модноос том гэгчийн мөчрийг хугалан авчрав. “Ийм амархан даалгавар байх гэж! Дараах хүсэл чинь юу вэ?” гэхэд, “Одоо мөчрөө буцаагаад өмнө нь ямар байсан яг тийм болгоод ир!” гэв. Аянчин тун их гайхаж, “Би ингэж чадахгүй шүү дээ!” гэлээ.
Ухаант эр: “За тэгвэл үүнийг санаж яв! Хэн нэгнийг гомдоож, сэтгэлийг нь шархлуулах нь мөчир хугалахтай адил тул тун амархан байдаг юм. Гэхдээ нэгэнт л сүйтгэгдсэн бол эргүүлээд нөхөх илүү хэцүү. Мод эргээд чамайг зовоож чадахүй гэдгийг мэдэж ав! Гэхдээ энэ мод цаашид ургасаар, арвин үр баялаг жимсээ өгсөөр л байх болно.” гэж хариуллаа. Гомдлоо өс хонзон авснаар тайлдаггүй. Харин үүнийгээ мартаж өөрийгөө тайвшруулснаар, та мод лугаа адил цаашид өсөж хөгжсөөр байх болно.
Эх сурвалж: Ааяа эмээгийн үлгэрийн цаг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.