Анагаах ухаан, физиологи, физикийг салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа

Twitter Print
2021 оны 10-р сар 06-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг энэ жил АНУ-ын хоёр эрдэмтэн хүртжээ.

Дэвид Жулиус, Ардем Патапутян нарт дулаан болон хүрэлцэхүйн рецепторуудыг нээсэн ба уг нээлтээс өмнө эрдэмтэд халуун хүйтэн болон хүрэлцэхүйн мэдрэмж нь мэдрэлийн тогтолцоонд хэрхэн дохио өгдөг талаар мэддэггүй байсан аж.

Хоёр эрдэмтний нээлтийн ачаар төрөл бүрийн архаг өвдөлтийг анагаах аргуудыг боловсруулах боломжтой болох юм. Физикийн салбарын Нобелийн шагналыг Сюкүро Манабэ, Клус Хассельманн болон Жиоржио Паризи нар хүртжээ.

Сюкүро Манабэ, Клаус Хассельман нар Дэлхийн уур амьсгал, уур амьсгалд хүмүүс хэрхэн нөлөөлж буйг үзүүлсэн загварчлалаараа, харин Жиоржио Паризи физикийн шинжлэх ухаан дахь эмх замбараагүй байдал, эмх цэгцгүй үйл явцуудын талаарх онолд хувьсгал хийсэн явдлаараа Нобелийн шагналыг тус тус хүртжээ.

Химийн салбарын Нобелийн шагнал гардуулах ёслол энэ сарын 6-нд болох ба Нобелийн Энх тайвны шагналыг 11-нд гардуулах юм. Коронавирусын цар тахлын улмаас Нобелийн шагнал гардуулах ёслол хоёр дахь жилээ дараалан цахимаар явагдаж байгаа юм.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.