
Сэтгэлээ архины адын хорлолоос хамгаалах нь
Архи ууж сэтгэл дэх өөрийн ухаан алдрахад түүний оронд ад зэтгэр шургалан орно. Ийнхүү архиар дамжин шургалан орсон адын эрхэнд бие, хэл, сэтгэл бүхэлдээ захирагдаж, бузарлагдаж, хорлогдоно.
Хэдий чинээ архи ууж ухаан алдрах тусам, сэтгэлд төдий чинээ адын байр суурь хүчирхэгжинэ.
Ямар ч эрдэмтэй, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, эр, эм ер нь хэн ч байсан ялгаагүй. Архи уугаад согтсон байхад л түүний сэтгэлээс өөрийнх нь ухааныг түрж гаргаад, хэдийнээ ад зэтгэр орж, түүнийг эзэмдсэн байна.
Сэтгэлд архины ад орсон үед өөрийн ухаан, архины адын санаа хоёрыг ялган танихаа болино.
Өөрөө архинаас болж бие нь өвдөж, ажил амьдрал нь доройтож байгааг ухаарч, архи уухгүй байя гэсэн ухаан төрнө. Гэвч сэтгэлд шургалсан архины ад архи уухыг шавдуулна.
Архины ад сэтгэлд эхлээд жижигхээн юм орж ирж байсан бол, архи уух тутамд томорсоор сүүлдээ бүүр хүчирхэгжинэ.
Тэгээд сэтгэлийг бүхэлд нь эзэмдэж, өөрийн ухаан нь хаа нэг орох боловч тэр даруйд адад дийлэгдэнэ.
Сэтгэлийг эзэмдсэн ад өөрийн дураар тэр хүний хийсэн бүтээсэн, сурсан мэдсэн бүгдийг баллана, мах, цус, яс, үс, зүсийг нь гутаан илжрүүлсээр, эцэст нь ид хавтайгаар амийг нь сүйтгэж үхүүлнэ.
Тэгээд дараагийн хүн рүүгээ орж тэжээгдэхээр эрэлд гарна.
Архины адаас сэргийлэхийн тулд дусал архи ч ам руугаа оруулаад хэрэггүй.
Хэрэв архины адад хорлогдсон бол сэтгэлдээ өөрийн зөв ухаанаа л бариад байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд архи уулгүйгээр архины адыг хүчгүй болгосоор өөрийн сэтгэлээс бүр мөсөн гартал нь тэвчээд л байх хэрэгтэй.
Орчлонгийн элдэв зовлон, жаргалыг сэтгэлийн хэт хөөрөл, хэт гутралгүйгээр амар амгалантай төлөвт байлган туулж, сэтгэлдээ өөрийн ухаантайгаа л байх хэрэгтэй юм даа.
Ганбаатарын Одонцэцэг
Манбадацан эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.71) 2023-06-13 21:000к
Хариулах