Түлэгдсэн үед яаралтай ямар арга хэмжээ авах вэ

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Манай улсад 5 хүртэлх насны осол гэмтлээр нас барж байгаа 10 хүүхэд тутмын 7 нь түлэгдэлтээс болж нас барж байна. Тэдний 77% нь халуун тогоонд буй хоол, цайнд түлэгджээ.

Бидний дунд түлэгдсэн хэсэгт саван, элсэн чихэр, түүхий мах, гутлын тос зэргийг ихэвчлэн түрхдэг ба энэ нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг.

Жишээлбэл чихэр, түүхий мах зэрэг нь бактери өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж халдвараар хүндрэх эрсдэл болдог бол саван, гутлын тос зэрэг нь хүйтэн учир хэсэг хугацаанд өвдөлт намдаах ч химийн хорт үйлчлэл нь мөн адил хүндрэл үүсгэдэг.

Түлэгдэлтийн зэргээс хамааран авах арга хэмжээ өөр өөр байдаг. I зэрэг: Арьс улайж, хорсож өвдөх, II зэрэг: Цэврүү үсрэх, III зэрэг: Арьс харлах, гүн түлэгдэх зэрэг шинж тэмдэг тус тус илэрдэг.

Арга хэмжээ I зэрэг:

• Түлэгдсэн хэсгийг урсгал усанд 10 минут орчим сойно.

• Хүйтэн жин тавих.

• Мөс хэрэглэж болохгүй.

Арга хэмжээ II зэрэг:

• Түлэгдсэн хэсгийг урсгал усанд 10 минут орчим сойно.

• Түлэгдсэн хэсгийн хувцсыг тайлах.

• Үүссэн цэврүүг хагалж болохгүй.

• Өрхийн эмчид үзүүлэх.

Арга хэмжээ III зэрэг:

• Нэн яаралтай 103 дуудах.

• Түлэгдсэн хэсгийн хувцсыг тайлж болохгүй.

• Усанд хүргэж болохгүй.

• Түлэгдсэн хэсгийг ариун боолтоор зөөлхөн боох.

Шинжлэх ухаанч бус эмчилгээ дур мэдэн хийж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахаа ОДОО БОЛЬЁ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.