Зохиолч Д.Төрбатын МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО номонд НАХЯ-ы сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбо тайлбар хийжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбатын МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО номонд НАХЯ-ы сайд асан хурандаа генерал С.Лувсангомбо залруулга хийсэн тайлбар ирүүлжээ.

МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО: ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ Номын талаархи санал

Дэлхийн Энх тайвны ЖОЛИО КЮРИ-ийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Төрийн тэргүүн байсан, Үндэсний Баатар Ю.ЦЭДЭНБАЛ бол түүхэн үйл явдал, олон улсын нэр хүндээрээ ЧИНГИС Хааны төр удирдах уламжлалыг оновчтой эзэмшсэн, ЧИНГИС Хааны тулганд асаасан галыг нандигнан хадгалж чадсан хосгүй гавъяатай удирдагч байсан юм. Ю.Цэдэнбал бол улсаа удирдах, зохион байгуулах үйлсэд өндөр мэргэжил, билиг оюун, бие сэтгэл, онцгой авъяасаа, бүтээлч нөр их хөдөлмөрөө харамгүй өгсөн хүн байлаа. Ю.Цэдэнбал дарга бол улс төр, эрх зүй, нийгэм эдийн засгийн өргөн мэдлэгтэй, өндөр соёлтой, гэгээн сэтгэлгээтэй, өөртөө хатуу шаардлага тавьдаг, хувь хүний зарчим, дэг журмыг нарийн чанд баримталдаг хүн байсан. Ю.Цэдэнбал бол Монгол эх орон, ард түмэндээ үнэнч, хайртай, шудрага шулуун, туйлбартай удирдагч байсан юм.

Ю.Цэдэнбал: “Би Монголын ард түмний төлөө амь амьдралаараа дэнчин тавьж, барьцаалагдсан хүн” гэж ердөө 30 настай байхдаа амласан. Энэ амлалтаасаа хэзээ ч ухарч байгаагүй, үүнийгээ насан туршдаа баримталдаг, мөрддөг хүн байсан. Ер нь Ю.Цэдэнбал дарга бол улс орноо удирдах туршлага, бүтээлч нөр их үйлс, намба төрхөөрөө ч олон улсын өндөр түвшинд хэмжигдэх удирдагч байсан юм. Ю.Цэдэнбал бол энгийн зан авиртай, хүний “мөн чанар. хүн чанар” бүрэн шингэсэн, туйлын хүмүүнлэг, эелдэг, тусч хүн байсан. Ю.Цэдэнбал дарга Монголынхоо түүх, соёлоо ямагт дээдэлдэг, хэлэх ярих нь үнэмшилтэй, хийсэн бүтээсэн нь тодорхой үр дүнтэй, олон түмэндээ нэр хүндтэй Төрийн хосгүй мэргэн удирдагч байсан. Ю.Цэдэнбал дарга улсаа удирдаж, нийгэм, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхдээ “Бүхнийг хүний төлөө, бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн алс хэтийн зорилт дэвшүүлж улсаа хөгжүүлж байсан, биелэлт нь ч асар өндөр байлаа.

Халх голын дайн эхлэхэд Маршал Х.Чойбалсан дайнд оролцож байгаа Монгол- Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлийн ар талын хангалт, махан хүнсээр хангах, агт морьд бэлтгэх онцгой үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчөөр хамгийн залуу, ердөө 23 настай сайд Ю.Цэдэнбалыг томилсон байдаг. Сайд Ю.Цэдэнбал хүлээсэн үүргийнхээ дагуу маш идэвхитэй ажиллаж, асар богино хугацаанд Зүүн аймгуудаас мал тууварлах, агт бэлтгэх ажлыг зохион байгуулж, цэргийн анги, нэгтгэлүүдийн ар талын хангалтыг хэвшмэл болгож чадсан байна. “Халх голын дайны үед цэргийн ар талын хангалт, хүнс махны хангамж найдвартай байсан нь нөхөр Ю.Цэдэнбалын гавъяа” гэж Алдарт жанжин, ЗХУ-ын Маршал Г.К.ЖУКОВ онцлон өгүүлсэн байдаг.

Маршал Ю.Цэдэнбал улс орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг зузаатгах талаар онцгой анхаарч, Ардын арми, Хилийн цэргээ мэргэжлийн боловсон хүчнээр хангах, шинэ зэвсэг техник эзэмшүүлэх, цэрэг-ардын холбоог бэхжүүлэх талаар бүр Халхын голын дайны үеэс онцгой анхаарсан, Зэвсэгт хүчнээ орчин үеийн шилдэг арми болгож чадсан домогт комиссар, нэрт жанжин билээ.

МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО: ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ зурган илэрцүүдМонгол Улсын Төрийн тэргүүний авааль гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова (Авга гэж монголчууд бид хүндэтгэнэ) хайртай хань, нөхрөө дагаад 1947 онд Монгол оронд ирж байнга оршин сууж байсан. Төрийн тэргүүн хатагтайн хувьд Анастасия Ивановна Монгол орондоо ямар нэг ашигтай юм хийе гэсэн бодлоо 1959 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Анастасия Ивановнагийн санаачлагаар тэр онд Нийслэлийн төвд Хүүхдийн парк байгуулах ажил эхэллээ. Хотын залуучууд, үйлдвэр, албан байгууллагуудын хүчийг оролцуулан 110 га талбайд газар чөлөөлж, асар их хог цэвэрлэж, талбай тэгшилж, мод сөөг тарих, зүлэгжүүлэх, цэцгийн мандал, нуур цөөрөм байгуулах, зам талбай цардах зэрэг нүсэр их ажил хийж, Авгайн чармайлт, зүтгэлийн хүчинд 1961 оны наадмаар хүүхдийн парк ашиглалтад орсон. Энэ паркийг байнгын ажилтай байлгах, шинэ төхөөрөмж тавих, тоглоомын талбай нэмэх зэрэгт Авгай 1961-1984 онд тогтмол ажиллаж байсан. Энэ парк нийслэлчүүдийн хамгийн дуртай амралт, зугаалга-цэнгэлийн орчин байсан.

Бүхнийг хүүхдийн төлөө гэсэн Төрийн тэргүүний заалтыг хэрэгжүүлж 1972 онд Авгайн санаачлагаар “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД” (ХТФ) байгуулагдлаа. Энэ фондод улсын үйлдвэр, аж ахуй, нийгэм- соёлын байгууллага, ард иргэд өндөр ач холбогдол өгч дэмждэг, тусалдаг, мөнгөн хандив оруулдаг байв. Монголын хүүхдийн фонд эх орондоо ч гадаад оронд ч өндөр нэр хүндтэй байгууллага байсан. Гадаад орноос энэ фондод тоног төхөөрөмж , мебель хэрэгсэл, мөнгөн хандив ирүүлдэг байв. Би 1973 оноос энэ фондын хөрөнгөөр байгуулах барилгын ажлыг зохион байгуулах, зураг төслөөр хангах, улсын төлөвлөгөөнд тусгах зэрэг асуудлыг шийдвэрлэх Авгайн ажилд 1973-1984 онд тусалж байсан. Энэ хугацаанд ЗХУ-н тусламжаар Залуу техникчдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Пионерийн ордон, Усан бассейн, Хүүхдийн сүүний үйлдвэр зэрэг: Монгол улс Хүүхдийн фондын хөрөнгөөр Залуу байгальчдын станц, 50,120,280ортой хүүхдийн эмнэлэг, Хөгжим бүжгийн сургууль, Найрамдал зуслан, Хот, аймгуудад 60 гаруй цэцэрлэг зэрэг нийтдээ 100 гаруй барилга, байгууламж ХТФ босгосон. ХТФ-ын ажиллаж байсан 12 жилийн хугацаанд Авгай үнэхээр зүрх, сэтгэл, хүч чадлаа дээд зэргээр шавхаж байж энэ асар их үйлсийг бүтээсэн.

МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО: ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ зурган илэрцүүдМанай Монгол чинь бусад орноос юугаараа дутах юм. Ухаан санаа, бүтээе, болгоё гэсэн сэтгэл байвал бүгд бүтнэ шүү дээ гэж л Авгай байнга тэмцдэг, зүтгэдэг байсан. Энэ тэмцэл нь ч ХТФ-ын ажлын ноён нуруу нь байсан. Бид, Авгайн чармайлтаар бүтээсэн хамгийн сүүлчийн барилга 280 ортой хүүхдийн больницыг нь Монголын энгийн, цэргийн олон барилгачдынхаа хүчээр хожим дуусгасан. ХТУГ-н дарга Ц.Нарантуяа: “Цэдэнбал-Филатовагийн босгосон зүйлээс өөр хүүхдийн гэх юм алга гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэжээ.

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн. Төрийн соёрхолт, Монгол Улсын нэрд гарсан уран зохиолч Д.Төрбат ”МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО” гэдэг баримтат романаа Монгол-Зөвлөлтийн баатарлаг арми Халхын голын дайнд ялалт байгуулсан түүхэн тэр талбайгаас эхлэн Ю.Цэдэнбалын нам, төрөө 44 жилийн туршид удирдаж 75 насандаа тэнгэрийн оронд сүүдэр халих хүртэлх урт хугацааны амьдрал, үйлсийг нь хоёр (I, II) боть, 1200 гаруй хуудсанд дэлгэн туурвижээ.

Д.Төрбат энэ их тууль романаа Маршал Ю.Цэдэнбалын тухай бүр бага наснаас нь эхлэн түүний амьдрал ахуй, хөдөлмөр бүтээлийн талаар уран үгсээрээ, монгол жам ёсоор, үнэхээр энэ үе нь тань тийм байсан даа гэх олон, олон үндэслэлийг нарийн тодорхой “баримт, баялаг материалдаа” тулгуурлан бичжээ. Зохиолч тэр үеийн нийгэм соёлын дэвшил, амьдрал ахуйн нөхцөл, мөн тэр үед Монгол оронд болж байсан зарим ноцтой үйл явдлыг илт, бодит баримтаар ч өгүүлсэн байна. XX зууны 30-аад онд манай оронд бий болсон улс төрийн хурцадмал байдал, дарамт, хэлмэгдэл зэрэг санаа, сэтгэл түгшээсэн учир явдлыг түүхийн тодорхой ишлэл, үнэн судалгаагаар бичсэн байна.

Монгол оронд Ю.Цэдэнбалын засаглалын үед хүн ардын амьдрал ахуй ямар байсан, улс, эдийн засгийн хөгжил, соёл боловсролын өсөлт амжилт, Монгол орны тэр үеийн өөдрөг үйл явдал, түүхийг бодит цагт нь нийцүүлэн үнэмшил, итгэлтэйгээр бичжээ. Зохиолч, Ю.Цэдэнбал бол монголоо гэх үзэл санаагаар өөрийгөө бүрэн зэвсэглэсэн, Монголын төлөө бүх хүч, чадал, эрдэм боловсрол, оюун ухаанаа зориулсан хүн байсан гэдгийг үнэхээр сайхан бичжээ.

Д.Төрбат романаа эхлэхдээ Халх голын дайнд агуу ялалт байгуулсан Монгол –Зөвлөлтийн баатарлаг армийн анги, нэгтгэлүүдийн ар талын хангалт, хүнс-мах, агт морьдоор хангах үүрэг хүлээсэн Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч, сайд Ю.Цэдэнбал зохиосон ажлынхаа үр дүнг, дайны талбар дээр Маршал Х.Чойбалсанд илтгэхэд нь Маршал цустай илд шиг харцаар цавчаад авах шиг ширвэн харж Ю.Цэдэнбалыг тасхийтэл алгадаад (зүүд), чи энд юугаа хийж яваа юм, сампингаа цохиод, санхүүгээ төвхнүүлж байх үүрэгтэй биш үү гэж зэмлэв. Сахилга алдсан комиссар Будланг дайны цагийн хуулиар буудан алсугай гэж тушаав. Х.Чойбалсан бол тугалын бэлчээрээс гараагүй хүүхдүүдээр тулгаа тойруулаад, тугаа бариулаад дураараа дургиж байсан хүн гэж Д.Төрбат бичлээ. Энэ чинь яасан ч сэтгэл түгшмээр, хүн үнэмшмээргүй аймаар юм бэ. Ингэж хачин хатуу өгүүлбэрээр зохиолч их тууль романаа эхэллээ.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ба филатова зурган илэрцүүд

Халх голын ялалтад Ю.Цэдэнбалын оруулсан хувь нэмрийг маршал үгүйсгэсэн, хэтэрхий бүдүүлэг авир гаргаж доромжилсон гэдэгт хэн ч итгэхгүй. Маршалын дэргэд ажиллаж байсан олон хүмүүстэй би ярилцаж байсан. Сайд Д.Гончиг, Т.Бавуудорж, Юндэн, генерал Шагдаржав нарын хүмүүсийн хуучилж байгаагаар Маршал тогтуун зан авиртай хүн, дургүй юм харвал, сонсвол ”яасан тархи вэ” гэж л хэлдэг байсан гэдэг юм билээ. Эрхэм Д.Төрбат та зүрх шимширмээр хатуу үг, эгдүүцмээр “зүүд”-р романаа эхэлж байгааг тань уншаад, чухамдаа энэ чинь яваандаа “ЗҮҮД-ээ ярих гээд хулгайгаа ярив” гэгч болох юм биш байгаа даа гэж сэтгэл зовниж байлаа. Их тууль романыхаа төгсгөлд- Миний Монгол гэж байнга хэлдэг, баясдаг, Монгол Улсын удирдагчийн гэргий, Төрийн тэргүүн хатагтай Анастасия “папуля” гэх хайртай хань, эр нөхрөө: “чи муу архичин, банзал, арчаагүй мал, адгийн тэнэг, шаар, чи битгий хуц гэх мэтээр хүний нунжиггүй, бузар хараалаар утаж, доромжилж байх юм. Яасан ч элэг эмтэрмээр юм, нүүр буруулж ичмээр, зовмоор юм бэ? Ёстой их харуусч, гасалмаар байна. Төрийн тэргүүний гэргий нөхрөө ингэж доромжилж болох уу.

Д.Төрбат аа, бузар хараал хэлж байгаа хүнийхээ байр суурийг бодооч дээ!! Ийм бузар хараалыг монголчууд бид хар зах дээр ч хэлдэг билүү? Эрхэм зохиолч Д.Төрбат та “арчаагүй мал” гэх хараалаар Төрийн тэргүүнээ зудад нэрвэгдсэн муу төлөг шиг үзэх гэж дээ, даанч дээ. Яасан гутамшигтай юм бэ. Та өөрөө их нэр хүндтэй хүн болохоор хэнбугуайг ч доромжлох, дэвсэх эрхтэй гэж боддог юм уу? задарсан нь залхдаг гэдэг үг байдаг шүү дээ!

Монгол төрийн удирдагчийн гэргий АНАСТАСИЯ бол өндөр соёлтой хүн, тэр хэзээ ч хараал, зүхэл хэлэхгүй. Авгай монголоор ярьдаггүй хүн шүү дээ. Үүнийг нь монголчууд бүгд мэднэ Авгай монголоор зөвхөн муухай хараал хэлж сурсан хүн болгож, ор үндэсгүй худал үгээр шоолж, доромжлох нь ямар учиртайг гайхах юм, гаслах ч юм. Монгол хэлээр ярьдаггүй Авгайгаар хамгийн жигшим хараал хэлүүлэх гэсэн оролдлого таны монгол хүнд байж болмооргүй юм. Цадиг дэг төрхөө алдсан хэрцгий хүн л ингэж хэлэх байх. Монголын өндөр соёлтой сэхээтэн Д.Төрбат та өөрөө бузар хараал бүү хэл, муу муухай үг ч хэзээд сонсох хүсэлгүй гэдэгт би итгэнэ. Анастасия монгол хэлэнд ийм муухай хараал байдгийг мэдэхгүй, хэлж ч чадахгүй. Зохиолч та Анастасияг даанч дэндүү гүтгэж, ад үзэж, хуншгүй доромжлох юм, арай ч дээ. Зохиолч та Анастасия –г нутагтаа байхдаа хоёр ч эртэй зэрэг банзалддаг завхай эм байсан гэв. “1945 онд ялалтын парадын дараа гурван ч офицертэй 2 хоног толгой өндийлгөхгүй банзалдсан янхан шүү. Цэдэнбал та юунд ийм эмийг гэргийгээ болгосон юм гэж Игорь гэгч захиа бичив” гэжээ.

Эрхэм уран зохиолч та юунд нь Анастасия–г ингэж гүтгэж, гүжирдэж занал, хорсол хэлбэрээр номондоо зориуд оруулах болов? Авгайг гүтгэж байж таны ид бах ханадаг юм уу?

Д.Төрбат та ялалтын парадад оролцогсдыг архичид, завхайрагсдын бөөгнөрөл мэтээр дооглож байх шиг. Зөвлөлтийн ард түмэн фашизмын эсрэг тэмцэлдээ дэлхийн хүн төрөлхтнийг аюулт “хүрэн тахал”-аас аварсан агуу ялалтад тоомсоргүй хандах эрх танд байхгүй. Ялалтын парадад оролцсон тэр офицерууд тань аав, ээж, ах, дүү, хань үртэйгээ уулзахыг мөрөөдсөн, тахир дутуу болсон, гаслан зовлонгийн туйлыг амссан, давсан хүмүүс шүү дээ.

Зөвлөлтийн ард түмэн фашизмын эсрэг дайны 4 жилд 26 сая хөвгүүд, охид-ынхоо амийг алдаж, ядарч, өлсөж, зовж байсан ч эх оронч зүтгэлээр энэ агуу ялалтыг авчирсан юм шүү. Дэлхий нийтээрээ бахархдаг энэ агуу ялалтыг доромжлох эрх хэнд ч байхгүй. Би дайны үед ЗХУ-д сурч байсан, дайны энэ аюул, гамшиг, зовлонг нүдээр үзсэн, чихээр сонссон. Биеээр туулсан. Зөвлөлтийн хүмүүс тэр үед яаж зүдэрч, зовж байсан ч эх оронч зүтгэлээр, тэмцлээрээ ялалт байгуулсанд бахархдаг.

Хөөрхий тэр орос бүсгүй Настя хайр дурлалаа өгсөн хань нөхрөө дагаад Монголд ирж 34 жил амьдрахдаа Монгол орондоо хэрэгтэй, тустай юм хийсэн хүн шүү дээ. Монголын хүүхдийн сайн сайханы төлөө 25 жил сэтгэх зүрхээ өгч, тодорхой нэрлэх, харагдах, үзэгдэх, бодитой, баримттай, ашигтай, хэрэгцээтэй юм бүтээсэн хүн шүү дээ. Монголын хүүхдийн сайн сайхны төлөө Анастасия-с өөр ийм их үр бүтээлтэй ажилласан хүн байна уу? Авгай бол хүнийг ам хэлээр доромжлох биш, ажил бүтээх гэж хатуу шаардлага тавьдаг байсанд нь зарим сайд, дарга нар дургүйцдэг бухимддаг байсан. Авгай хэнбугуайтай ч нүүр тулан уулзаж, үнэн үгээрээ хүнийг итгүүлж чаддаг, өөрийнхөөрөө зүтгэж ажил үйлсээ бүтээдэг хүн. ХТФ-ын олон барилга барьж байгууллахад Авгай олон ч хүнд хатуу шаардлага тавьж байсан.

Би ганц жишээ дурдья: 1966 оны их үерийн улмаас ЯАРМАГ-т 30 мянган хүн амтай хороолол бий болсон ч хүүхдийн эмнэлэг байхгүйгээс болж хүүхэд их эндэж байна гэж эхчүүд эмнэлэг байгуулж өгөөч гэж Авгайд захиа бичсэн. ХТФ-ын нэг зөвлөгөөн дээр Авгай УТК, ЭХЯ, Хотын дарга нарыг шаардаад 9-р сард 120 ортой эмнэлгийн барилгын ажил Яармагт эхлэв. 1-р сард ашиглалтад оруулна гэж Авгай хатуу зогсов. Бид 7 хоногт 2 удаа зөвлөгөөн хийнэ, ажил удаан байна гэж Авгай шаардана. Нимгэн хулдаас шаланд дэвслээ гээд хуулуулж, өөрөө Зөвлөлтийн барилгачдаас дулаан хулдаас авч өглөө. Барилга дуусахад бүх хүмүүст Авгай баярласнаа хэлээд нүдэндээ нулимстай зогсож байв. Ингэж л ажлаа бүтээдэг хүн байсан.

Авгай ХХ зууны наяад оны үед Монголын элдэв хутган үймүүлэгчдийн нөлөөнд автан дураараа авирлах явдал байсан нь үнэн. Төрийн тэргүүн хатагтай их эрх мэдэлтэй байж болох юм шиг өөрийгөө дөвийлгөж, жаахан давилуун зан гаргаж байсан тал бий. Гэвч Авгайд хувийн ашиг хайх сонирхол хэзээ ч байгаагүй. Авгай монголчууд бидний бохир заваан байдал, хойрго залхуу, маргааш гэж хойш тавих занд дургүй байгаагаа илэн далангүй шүүмжилнэ. Авгай хүүхдийн амьдрал ахуй нөхцөлийг цэвэр байлгах гэж л шаардана, тэмцэнэ. Монголчууд та нар чинь хүүхдээ нүүдэлчний зан араншингаар биш, орчин цагийн төрхөөр хүмүүжүүлээч ээ гэж байнга хэлнэ, зүтгэнэ, шаардана. Хүүхэд тань миний Монголын ирээдүй шүү дээ гэж л хүүхдийн сайн сайханд биширч явсан хүн шүү дээ.

Дэлхийд нэрээ цуурайтуулсан Монгол гэдэг үндэстэн мөхлийн даваанд тулж байна гэж ХХ зууны эхэнд барууны хэвлэл бичдэг байсан. Манж-Хятадын 220 жилийн дарлалд туйлдаа хүртэл доромжлогдсон, ядарч хоосорсон, халдварт өвчинд үндэс угсаагаараа нирвэгдсэн, даанч хөөрхийлөлтэй болсон ард түмнээ аварч, өөд нь татаж Монгол Улсынхаа төрийг дэлхий дахинд сэргээн мандуулж чадсан агуу удирдагч Ю.Цэдэнбалаараа мэргэн сэтгэлтэй монгол түмэн бахархдаг шүү дээ.

Олон улсын хүрээнд өндөр нэр хүндтэй, Төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг өөлөх, муулах үг олдохгүй болохоор та Ю.Цэдэнбалын <МАМУЛЯ>гэж өхөөрдөн хайрладаг, хүндэтгэдэг НАСТЯ-гаар нь “чи муу арчаагүй мал, тэнэг” гэж зориуд хэлүүлэх арга сүвэгчлэн Төрийн тэргүүнээ доромжилж ид бахаа хангаж байгаа юу?

Ю.Цэдэнбал, Анастасия хоёрын хэлмэгдлийг цагаатгах олон нийтийн шаардлагыг эсэргүүцэж та ийм муухай хараал, зүхэл, занал номондоо зориуд оруулж байгаа юм уу?

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Л.Түдэвийн хэлснээр: “Монгол хүн цагаа тулахад хэнбугай руу ч угаадас цацахаас сийдэггүй юм билээ” гэдэг ёстой үнэн үг юм даа.

Эрхэм Д.Төрбат аа, Ихэс дээдэс, өвөг өтгөс, Төрийн тэргүүнээ хүндэтгэдэг дэг зарчим, Монгол түмний уламжлалт жам ёс, үндэсний үзлийг хамгийн түрүүнд уран бүтээлчид та нар минь өөрийнхөө гайхамшигт зохиол, уран бүтээлээрээ хэлж, бичиж, сурталчилж, өсвөрийн залуу үеийнхэндээ сургаалиа айлдаж, сургадаг, хүмүүжүүлдэг байх ёстой шүү дээ. Түмэн олны саналаар дэвшсэн Төрийн тэргүүнээ хочлох, занал зүхлээр муучлах, тэр тусмаа “арчаагүй мал, адгийн шаар, тэнэг” гэж хэл амаар доромжлох, дорд үзэх тань хүний жудаг, хүн чанараа алдсан, Эх орныхоо сүр жавхааг гутаасан үйлдэл мөн. Энэ чинь Дэлхийд алдраа цуурайтуулсан, 2000 гаруй жилийн түүхтэй Монгол төр, үндэстний удам угсааныхаа бахархлыг дайрсан, тоомсоргүй хандсан, уландаа гишгэсэн, ах захаа алдсан танхайрлын хэлбэр мөн.

Эрхэм хүндэт Төрбат аа, таны туйрвисан гайхамшигтай зохиол, үнэт бүтээл “МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО”-г тань Монголчууд бид туйлын ихээр амтархан сонирхож, сэтгэл зүрхээ өгч, “Монголын нууц товчоо”-той эн зэрэгцүүлэн хүндэтгэж унших болно, итгэж бахархах болно. Тиймд та “Торх дүүрэн бал бурмаа халбага давирхаагаар гутааж” яах юм бэ, хэрэггүй ээ. Муухай доромжлол, гүтгэлгийн чанартай бичлэгүүдээ эргэж хараач ээ! Хасаач ээ! Энэ доромжлолийг задруулсан номынхоо өчүүхэн хэсгээ та өөрчилвөл номын чанар сайжирнаа, үнэлэлт нь ч өндөр болно.

МАРШАЛЫН НУУЦ ТОВЧОО: ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ зурган илэрцүүд

Ю.Цэдэнбал дарга хоногт 12-14 цаг ажилладаг байсан. Түүнд хувийн зугаалга цэнгэл, чөлөөт цаг гэж огт байгаагүй. Ю.Цэдэнбал гуайд баяжих, олз омог хайх санаа бодол ч байгаагүй, хувийн асуудлаа хэзээ ч түрүүнд тавьж байгаагүй, ер нь Цэдэнбалд хувийн асуудал ч гэж ер нь байгаагүй. Өөрийнхөө цалингаасаа хүнд тусламж өгнө. Лоохууз мөнгө гуйхад нь 1300₮ өгсөн. Ц.Жамбалсүрэн надад өөрийнхөө мөнгөнөөс тусламж өгсөн гэж бичсэн байдаг. Ю.Цэдэнбалд архидаад, завхайраад байх зав ч байгаагүй, боломж ч байгаагүй. Үүнийг 1940-1991 онд даргыг 24 цагаар хамгаалж, үйлчилж байсан комиссар үйлчилэгчид батлана.

Ю.Цэдэнбал даргын шууд удирдлагад би 15 жил ажилласан. Энэ хугацаанд ажил дээрээ ч, гэртээ ч согтуу байхыг хараагүй. Даргатай хамт би 1971 онд Польшийн намын Их хуралд оролцож Варшавд 7 хоносон. Хоёулхнаа болохоор оройн хоолны дараа хамт удаан сууж ярьдаг байсан. Заримдаа бүр 24 цаг хүртэл суудаг байсан. Тэгэхэд ширээн дээр байгаа олон шил архинаас хичнээн ч хийгээд ууж болох ч дарга биеэ хатуу барьдаг, хязгаарладаг юм билээ. Дарга жоохон халамцуу болсон, согтуу байгаагүй. Төрийн албаны хүнд ийм нөхцөл олон удаа тохиолдоно. Үүнийг архичин, архи нэхдэг гэж яаж хэлэх вэ дэ. Ю.Цэдэнбал даргыг эх орондоо байсан сүүлийн 2 жилд би НАХЯ-ны сайд байхдаа тэдэнтэй бараг өдөр тутам, заримдаа өдөрт хэдэн ч удаа уулзаж байсан.

20-р зууны наяад оны эхээр Цэдэнбал даргын юм мартах нь ихэссэн, Нэг юмыг олон дахин ярьдаг давтдаг болсон, өврийн дэвтэр, календарь дээр дахин дахин тэмдэглэдэг болсон.Ер нь бичиг цаасны ажлаас халширдаг болсон. Ажлаа эрчтэй хийж чадахгүй байгаагаа өөрөө мэдэрч, сэтгэл нь их зовиуртай болсон. Бие нь их ядрах, ажил дээрээ, амрах өрөөндөө байн байн хэвтэх, унтах, өрөвдөм байдал илэрхий болсон. Бид үдийн хоолон дээр нь ганц хундага архи өгөөд хоолных нь дараа амруулахад дуртай байдаг, харин дахиад хийгээд аль гэж хэзээ ч хүсч байгаагүй.

Холбоотой Зураг
Эрхэм хүндэт Төрбат аа! Таны “Маршалын нууц товчоо” гэх гайхамшигт тууль-романыг тань монголчууд төдийгүй дэлхий нийтэд, “Монголын нууц товчоо”-той зүйрлүүлэн сонирхож унших болно. Монгол үндэстний түүхэнд Чингис хаан, Ю.Цэдэнбал хоёр л үндэстнээ хамгаалж, түүхээрээ бахархаж, тусгаар тогтнолоо бататгаж, сэргээж нэр төрийг нь дэлхий дахинаа өргөж мандуулсан Ихэс дээдсүүд билээ. Дэлхийд нэрээ тамгалсан алдартай монгол үндэстний удирдагч, Төрийн тэргүүнээ “арчааагүй мал”, “адгийн шаар” гэж бүх дэлхийд зарлаж, Үндэсний Баатар, Маршал Ю.Цэдэнбалын алдар нэр хүндийг гутааж, муучилж, элэг доог болгох гэж оролдож байгаа тань, монголоо гэх нэрээ эрхэмлэх эрхэм зохиолч танд ёстой алдас болно. Монголчууд дургүйцнэ. Монгол хүн амныхаа билгээр гэдэг биздээ!

“Маршалын нууц товчоо”-г уншсан гадаадын хэнбугуай ч монголчууд тань Ихэс дээдсээ хүндэлдэггүй, зэрлэг, ах захаа алдсан хүмүүс гэж эвгүйцнэ биздээ. Энэ чинь манай орны олон улсын тавцанд гарах нэр төр, хамтын ажиллагаа, аялал жуулчлал, эдийн засгийн харицаанд ч нөлөөлнө, итгэл алдрах болно. Зохиол Д.Төрбат аа, Монголынхоо түүх соёлын өв, ихэс дээдсийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бодож сургамж авч, үүргээ ухаарч, үнэт сайхан зохиол, их тууль романыхаа эхлэл, төгсгөлд оруулсан бичлэг, ор үндэсгүй балай муухай үг, балмад адал явдлаа эргэн хараачээ! Хасаач ээ! гэж дахин хүсье. Эрхэм хүндэт Д.Төрбат аа, өөрийнхөө: “Насны хийморь минь нүхэн харанхуйд ч нүдэн баримжаа” гэдэг тэнгэр сайхан үгээрээ сэтгэж, төрийн тэргүүнээ хүндлээчээ! Хайрлаач ээ! Монголынхоо агуу түүхийг бодооч ээ! Монголоороо сэтгээч ээ!

Ю.Цэдэнбал гуайг ажил албанаас нь өөрчлөөд, хамаг шагналыг нь хураагаад, ардын дайсан мэтээр зарлахад нь “Би намдаа, төр засагтаа, ард түмэндээ үнэнч хайртай. Надад нам, ард түмэндээ гомдох бодол байхгүй”. “Би ард түмэндээ үнэнч байсан, Миний ажил үйлсийг үнэлэх цаг ирнээ гэдэгт итгэнэ” гэсэн. Ю.Цэдэнбал тэнгэрийн оронд сүүдэр халихдаа ч- “ Би хийж чадах юмаа гүйцээж чадаагүй нь тоогүй” гэж бичиж үлдээсэн. Монголын төрийн удирдагч, Монгол хүү, Монголын үндэсний баатар, Маршал ийм л хүн байсан юм шүү.

Би Ю.Цэдэнбал даргын удирдлагад болон Анастасия-тай олон жилийн ажил төрлийн холбоотой байсан. Тэдний зан үйлийг нь мэддэгийн хувьд Д.Төрбат таны ор үндэсгүй балмад гүтгэлгийг тань эсэргүүцэж, өөрийн санал тайлбараа бичлээ.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ зурган илэрцүүд

“Маршалын нууц товчоо” номын ерөнхий редактор, Эрхэм хүндэт Ж:Мөнхбат танаа хүсэх нь: Монгол Улс Ю.Цэдэнбал даргын үед буюу 20-р зууны ердөө тавиадхан жилийн дотор хүн ам нь 4 дахин өссөн, бүх хүн эрүүл, бүгд бичигтэн, бүх хүүхэд нь цэцэрлэг сургуульд, бүх залуучууд нь нийтээрээ 7,8-р ангийн боловсролтойн зэрэгцээ ТМС-н тусгай мэргэжилтэй, ажилгүй хүн байхгүй, төрөл бүрийн үйлчилгээ бүх хүн амдаа адил тэгш хүрдэг байв. Монгол улс хүнс хоолоор өөрийгөө бүрэн хангадаг орон болсон.

МАН эрх баригч нам байсан тэр үед тэр 70 жилийн бүтээлч их үйлс, түүхээ үнэлж, ард түмнийхээ зүтгэл, монгол үндэстнийхээ алдрыг хадгалахад чиглэсэн улс төрийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, нам, ард түмнийхээ болбоог батжуулсан Ю.Цэдэнбал дарга, төрийн тэргүүн хатагтай Анастасия хоёрын монголоо гэх эх оронч үзэл санаа, монгол орноо хөгжүүлэхэд оруулсан агуу бүтээлийг хүндэтгэх ёстой.

Зохиолч Төрбат, Мөнхбат нар зурган илэрцүүд

МАН-ыг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын 100 насны ойд зориулан бүтээсэн “Маршалын нууц товчоо” гэх энэ номыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, хүндэт Ж.Мөнхбат та редакторлаж “Хатагтай төрийн жудагтай үүрэг” гэсэн өөрийнхөө жудаг үгээ хэлж, энэ номыг уншигч олондоо толилууллаа. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран зохиолч Д.Төрбатын туурвисан энэ гайхамшигтай тууль-роман (хараал, зүхэл, доромжлолийг хасаад) Монголын гайхамшгийг хадгалан, ихэс дээдсээ хүндэтгэсэн “Монголын нууц товчоо”-ны адил мөнхрөн үлдээсэй гэж ерөөе! Гэвч зохиолч чухам ямар нэг бодлоор романаа аймаар “ЗҮҮДЭЭР” эхлээд, адгийн муухай хараалаар төгсгөж байгаа номын өчүүхэн боловч балмад бичлэгүүдийг нь би эсэргүүцэж байна.

МАН-ын домогт удирдагч, Үндэсний баатар Ю.Цэдэнбал, мөн Монголын хүүхдийн өндөр ажаа нь болсон Анастасия Ивановна хоёрыгоо монгол ёс зүй, жудаг, хүн чанарт байшгүй, хамгийн жигшүүртэй, бузар хараалаар доромжилж, ор үндэсгүй гүтгэн гүжирдэж, нэр төрийг нь гутааж байгааг нь ч эсэргүүцэж байна, харамсаж байна. Үгийн сайныг хэлэлцэж мэдэрдэг, үйлсийн сайныг ярилцаж баталдаг гэдэг биздээ.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ба филатова зурган илэрцүүд

Эрхэм хүндэт Ж.Мөнхбат танаа “Маршалын нууц товчоо” номын ерөнхий редакторын хувьд номын эхэн төгсгөлийн балмад аймшигтай дайралт, балай жигшим хараалаар Х.Чойбалсанг “алуурчин”, Ю.Цэдэнбалыг “Арчаагүй мал”, Анастасия-г “Янхан” гэж хүний нүнжиггүй доромжилж байгааг нь эргэн харж, дахин хянан үзэж, үнэн байдалд нийцүүлэн засвар оруулаачээ! гэж хүсч байна. Мэргэн ухаант монголчууд, монголын бүтээлч сэхээтнүүд төрийнхөө хүндэт удирдагч, Үндэсний баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалын үнэн үйлс монголоо гэсэн итгэл зүтгэлийг хэзээ ч мартахгүй. Түүхийн үнэнийг хэн ч, хэзээ ч, яаж ч баллаж, харлуулж бузарлаж чадахгүй шүү дээ. Түүх түүхээрээ үлдэнэ. “Сайр шандын усыг шавхаж шимээд ч барахгүй, сайн хүний үрийг муулж зэмлээд ч барахгүй” гэж эртний ардын дуунд ч байгаа. Говьчуудын энэ домог Д.Төрбатад санаа өгөөсэй гэж хүснэ, мөрөөднө.

Маршалын нууц товчоо номын тухай олон нийтэд танилцуулж, хүмүүсийн сэтгэлгээг сонсох, түүхийн үнэнийг батлах талаар МАН-ын үзэл суртлын хүчит зэвсэг “ҮНЭН” сонин судалгаа дүгнэлтээ хийгээсэй, бичээсэй гэж хүснэ. Төрийн тэргүүн, Үндэсний баатар, намын удирдагчаа зохисгүй урвуу, ноцтой занал зүхлээр доромжилж байгааг цээрлэх, таслан зогсоох талаар МАН-ын удирдлага нэн даруй шийдвэрлээсэй гэж хүснэ.

Монгол улсын төр засаг, МАН-ын удирдагч, Үндэсний баатар Ю.Цэдэнбалын насан туршийн үйлсийг гүнээ хүндэтгэн Ардын Хувисгалын ойн өмнө хэлмэгдлийг нь бүрэн арилган цагаатгаж, Увс аймгийг Цэдэнбал аймаг гэж нэрлэх болоосой. Монголын хүүхдийн өндөр Ажаа нь болсон Анастасия Ивановнагийн хэлмэгдлийг бүрэн арилган цагаатгаж, түүний 100 насны ойгоор нь Гэрлэх ёслолын ордон, яармагийн 120 ортой эмнэлгийг Цэдэнбал-Филатовагын нэрэмжит болгон өргөмжлөөсэй гэж хүснэ. Монголын төр минь жудагтай үүргийнхээ дагуу Ю.Цэдэнбал, Анастасия Ивановна хоёрын Монголын ард түмний төлөөх тэнгэрлэг зүтгэл,ы ариун гэгээн үйлс, нөр их бүтээлийг нь өргөмжлөн мөнхрүүлээсэй.

ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ба филатова зурган илэрцүүд

Мөнх хөх тэнгэрийнхээ мандалд мөргөн сөгдөж, Төрийн тэргүүнийг ад зэтгэрээс авраач гэж залбирнам.

Монгол Улсын гавьяат барилгачин,
БНМАУ-н Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан,
Хурандаа генерал Сономын Лувсангомбо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.26.195.40) 2020-02-14 11:51
      • 0
      • 0

      Төрбат аа гэж нэг зальжин этгээд. Өөдгүй хүний явцгүй чанарыг гаргаж ханадаггүй эрийн сүг юм даа, өөр юу гэхэв. Цаг нь тийм болж, энэ мэт сүгнүүд явдаг, дээшилдэг

      Хариулах

    • Уншигч

      (64.119.17.189) 2020-02-04 15:15
      • 0
      • 3

      Лувсангомбо гуай сайхан, зөв ярьжээ.Олон жил дэргэд нь ажилласан ийм ахмадууд үнэн үг хэлнэ. Төрбат мэтийн хоёр нүүртэнгүүд цагийн эрхээр хувирч явах юм даа. Социализмын үед амаа олохгүй магтаж явснаа, өнөө хөлөө олохгүй муулж сууна даа. Хүн муулсан хүн өөдөлдөггүй юм даа.Хүн чанар нь хөлийнх нь чигчий хуруунаас ч дор хүн юм даа. Хэн ийм номыг тоож уншина даа, хөөрхий.

      Хариулах

    • unshigch

      (103.212.117.136) 2020-02-03 22:18
      • 0
      • 4

      yostoi uneniig bichjee Luvsangombo guai! oorsdoo u ch hiij chdhgui huniig harluulj gutaaj chaddg gdgee l haruullaa Torbat gegch n.muu um bichdg bolood delguurt nom n zaragdhgui toosond dargdaj une hyamdarch bdg um bn.Monhbat gegch redaktor hiisen gheer jul nom boloh n argagui ldee.

      Хариулах

    • Зочин

      (68.204.74.16) 2020-02-03 21:11
      • 0
      • 5

      Dendyy umaa hen Ingej Mongoliig mini ood tatsan um be Monhbat pedaktorloson geheeree iim l um hiisen dee ideechin

      Хариулах