Хөх хот - Бээжин чиглэлд хурдны галт тэргээр 2 цаг 30 минутад зорчих боломжтой

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн онд БНХАУ-д олон мянган километр урт хурдан галт тэрэгний замыг байгуулж ашиглалтад оруулжээ. Тэдгээрийн нэг нь Бээжин-Жанчхүү-Хөх хотын чиглэлд зорчиж эхэлсэн хурдан галт тэрэгний шинэ үйлчилгээ юм.

Өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээснээр өмнө нь Бээжин хүртэл ердийн цахилгаан галт тэрэгээр 8 цаг гаруй зорчдог байсныг ердөө 2 цаг хагас болгон эрс товчлох боломжтой болжээ. Хөх хотоос өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл эхлэн оргил цагт 30 минутын зайтай, өдрийн цагаар 1:30 минутын зайтайгаар нийт 17 удаа хурдан галт тэрэг Хөх хотын “East Railway station“ галт тэрэгний буудлаас зорчиж байгаа юм байна.

Уг хурдан галт тэрэгээр зорчих билетийн үнийг танилцуулбал:

1. Бизнес ангиллын суудал: 521-630 юань буюу $76-$90;

2. Нэгдүгээр зэрэглэлийн суудал: 261-320 юань буюу $38-$40 ам доллар;

3. Хоёрдугаар ангиллын суудал: 174-210 юань буюу $25-$30 ам доллар юм байна.

Галт тэрэгний тасалбарыг дор дурьдсан хаягаар орж, өөрийн зорчих өдөр, цагийг сонгон урьдчилан захиалах, худалдан авах боломжтой. УБ - Хөх хотын хооронд нислэг үйлдэж буй Аэро-Монголиа компанийн нислэгийн тийз нэг талдаа 400,0 мянга төгрөг гэж тооцвол дунджаар $200 ам доллараар, нэг өдрийн дотор УБ-аас Бээжин хүртэл зорчих шинэ боломж нээгдэж байна. (УБ-Бээжин, Бээжин-УБ чиглэлийн нислэгийн тийз олдоц ховор, ачаалал их үед сонгож болох хувилбар) 

Эх сурвалж: Travelguidechina.com 

Д.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.