Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. 

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. 

Өчигдрийн байдлаар нийтийн тээврээр 110898 зорчигч үйлчлүүлжээ. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна.

Өчигдөр нийт зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байсан. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй зөрчил илэрч байгаа аж.

Автобусны тоог нэмж байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна. Уг нь хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл энгийн иргэд олноор үйлчлүүлж байгаа юм байна. Үүнд хяналт тавьж, эдгээрт анхаарсан зохицуулалт хийж ажиллах юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.