Биеийн дархлааг сэргээх аарцтай, банштай шөл

Twitter Print
2023 оны 04-р сар 25-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Хавар, намар, өвлийн улиралд аарцыг түлхүү хэрэглэдэг нь биеийн дархлааг сэргээхэд ач тустай.

Манай ард түмэн байгаль, цаг уурынхаа аяг араншинд тохируулан сүү, цагаан идээгээр төрөл бүрийн исэг бүтээгдэхүүн боловсруулж жилийн дөрвөн улиралдаа зохицуулан хүнсэндээ хэрэглэдэг нь Монгол хүний биед гайхамшигтай зохицож эрүүл саруул аж төрөх үндэс болсоор иржээ. Тиймээс дархлаа сэргээж, ядаргаа тайлсан монгол үндэсний хоол Аарцтай банштай шөл хийх жорыг "Уламжлалт Монгол хоолны 99 жор ном"-оос хүргэж байна.

 Хоёр хүний порц:

Аарц

100 гр

Хонины мах

180 гр

Зуурсан гурил

160 гр

Үхрийн чөмөгний яс

1/4 ширхэг

Сонгино

20 гр

Перец

1/4 цайны халбага1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр

Гоньд

1/4 цайны халбага1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр

Ус

700 гр

Давс

1/3 цайны халбага

Махыг жижиглэн татна. Татсан маханд давс, чинжүү (перец), сонгино, гоньдоор амт оруулж, шөлний халбагаар 2 удаа ус хийж шүүслээд сайтар хутгана. Баншны гурилыг бүлээн усаар зуурч 10 минут амраана.

Эвлэсэн гурилаа нарийн жигд цувьж жижиглэн тасалж, дугуйлан хавтгайлна. Шанзнаасаа хавтгайлсан гурилан дээрээ хэсэгхэнийг тавьж чимхэнэ.

Усандаа үхрийн чөмөгний ясыг хийж буцалгах ба гарсан нитгэлийг дор бүр нь шөлнөөс шүүж авна. Шөлөндөө давс хийж амтыг чангалан дээрээс нь баншаа хийж 10 минут чанах ба бэлэн болохоос 1 минутын өмнө аарцаа хийж бэлэн болгоно. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.