Чойрын уулзвараас төмөр замын 5 шар байр хүртэл 4 эгнээ авто зам, дугуйн зам барина

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Энэ онд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын маш олон ажил хийгдэнэ. Нэн ялангуяа дүүрэг доторх авто замыг сайжруулах, шинэчлэх, өргөтгөх ажил эрчимтэй хийгдэж байна.

2017 онд дүүргийн гол болон туслах авто замаа бүрэн шинэчилж 4 эгнээ болгон өргөтгөсөн бол өнгөрсөн 2019 онд Налайхчууд бидний олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатар-Налайхыг холбосон авто зам ашиглалтад орсон. Тэгвэл энэ хавар Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу бидний хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын ажил хийгдэж эхлэх гэж байна.

Тус авто замыг хоёр хэсэгт хуваан хийж гүйцэтгэх бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Захирагчийн Ажлын албаны дарга А.Туяабаатар нар дүүргийн холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт тус авто замын ажлыг гүйцэтгэгч компанитай газар дээр нь ажиллалаа. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Ажил цагтаа эхэлж, чанартай хийж гүйцэтгэн хугацаандаа дуусах ёстой. Энэ бол та бүхний гэрээгээр хүлээсэн үүрэг. Манай Гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, шилэн кабель, шугам сүлжээ, эрчим хүч гээд бүх мэргэжлийн байгууллагатай ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажлаа эхлэхээс өмнө зураг төсөв дээрээ хамт сууж баттай нэг ойлголттой болох нь чухал. 

Мөн замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр дүүргийн иргэдээс ажлын байраар хангаж ажиллахыг хүсье" хэмээн анхаарууллаа. Мөн энэ онд дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, 2 дугаар хорооны Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүйн тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, 3 дугаар хорооны Замчны 1 дүгээр гудамжнаас Замчны 36 дугаар гудамж хүртэлх авто замын ажил хийгдэх юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.147) 2020-03-30 20:27
      • 0
      • 0

      100 мм царигтай төмөр замаар жуулчдад

      Хариулах