Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг.

Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Дотор махны эрүүл мэндийн ач холбогдлын талаар малчин монголчууд сайн мэддэг. Ядаргаа тайлахын тулд шинэ хонь гаргаж, гэдэсний шөл уудаг. Тэрчлэн цус багадалттай хүн элэг иднэ, дотор мах, шүүсэн бууз хуушуур залуужуулах шидтэй ч гэж ярьцгаадаг.

Харин дотор мах, таван цулын эрхтнийг нэг их таашаадаггүй байрууныхан сүүлийн үед өөр хандлагатай болж буй гэнэ. Учир нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон дотор махны ач холбогдлын талаар сурталчилгаа ихээр хийгдэх болсн байна.

1. Үхэр, хонины бөөр

Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өндөгний шартай төстэй үйлчилгээтэй байх нь. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш сайнаар нөлөөлж, эрүүл байхад их нэмэр болно гэнэ.

2. Зүрх

Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг асар ихээр агуулдаг гэнэ. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг байна. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрх идээ ундаандаа хэрэглэхийг барууны хоол зүйчид зөвлөөд байна.

3. Үхрийн годон

Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг сайжруулж, эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжрахад бие эрч хүчээр халгиж байдаг. Эрчүүдийг чалхыг маш ихээр нэмэгдүүлдэг гэнэ.

4. Үхрийн элэг

Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэх элэгнээс хорыг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэх дуртай монголчуудад энийг хийхэд юухан байхав. Харин хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ.

5. Уушги

Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

6. Дэлүү

Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

5. Үхрийн хэл

Үхрийн хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. Өндөр зэрэглэлийн ресторануудын зуушинд хэл ордог нь ийм учиртай байх нь.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.