МХБХ ирэх оны эхний хагаст Азийн хоёр тэмцээнийг эх орондоо зохион байгуулна

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

МХБХ 2021 оны гурав, дөрөв дүгээр саруудад Азийн 17 болон 20-оос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулна.

Тодруулбал 2021 оны 03-р сарын 17-21-ний хооронд Улаанбаатар хотод Азийн 20-оос доош насны эмэгтэйчүүдийн АШТ, 04-р сарын 07-11-ний хооронд 17-оос доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдана. Манай улсын 17, 20 насны эмэгтэйчүүдийн аль улсын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж, эх орондоо хүлээн авах нь 2020 оны 12-р сарын 23-нд Малайзын нийслэл Куала Лумпур хотод болох сугалааны үйл ажиллагааны дараа тодорхой болох юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.