
Энэ жороор нэг удаа элэгний нухаш хийж идсэнээс хойш дэлгүүрийн лангуун дээр байгаа лаазтай элэгний нухаш авах бодол тань бүрмөсөн арилна.
Гэрийн нөхцөлд хийсэн элэгний нухаш – өөрийн хүссэн амтлагчаар амтална, мэдээж сонгино, лууван орно. Ингээд өөрийн гэсэн эрүүл элэгний нухаштай болно доо.
Орц:
1 кг элэг
3 сонгино
2 лууван
100 г цөцгийн тос
Хатаасан амтлагчууд: паприк, сармис, кориандр, цоохор майлзын үндэс, пастернакийн үндэс, базилик, хатаасан ногоон навчит ногоонууд, гич, чабер, лаврын навч
Хийх арга:
1. Гэрийн нөхцөлд элэгний нухаш хийхэд юуны ч элэг гайхалтай зохицно: гахай, үхэр, тахиа. Шаардлагатай бүх орцуудаа бэлдэж тавиад элгээ цэвэрлэх ажилдаа орно. Хальсыг нь хуулж цэвэрлээд дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Дунд зэргийн саванд хийж бага зэргийн усанд чанана. Хөөсийг нь аваарай.
2. Сонгиноо хагас цагираг байдлаар, луувангаа үрж жижиглэнэ.
3. Ногоонуудаа ургамлын тосонд шарна.
4. Лууван, сонгиноо давслаад амтлагчуудаараа амтална.
5. Зөөлөрсөн элгээ ногоон дээрээ хийгээд бага зэрэг жигнэнэ, сүүлд нь лаврын навчаа нэмээрэй.
6. Элгээ нухаш болгохоос өмнө хэсэг хөргөөрэй. 100 г цөцгийн тосыг миксер эсвэл хутгуураар нухаж хайлмагтуулна.
7. Ногоотой элгээ жижиг ширхэгтэй махны машинаар 2 удаа явуулна.
8. Машиндсан элгээ цөцгийн тосны хайлмагтай сайтар холино.
9. Ингээд л зөөлөн зууш бэлэн. Шинэхэн яншутай идвэл бүр ч сайхан амттай болно.
Амттай элэгний нухаш хийх аргыг бичлэгээр мөн орууллаа. Бэлдэх ажил нь жоохон төвөгтэй санагдаж болно, гэхдээ үнэндээ элэгний нухаш хийх маш амархан. Зарцуулсан хүч хөдөлмөр, цагандаа та харамсахгүй. Ийм амттай бас чанартай элэгний нухшийг дэлгүүрээс олохгүй шүү.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.