Ажилтнуудыг идэвхгүй болгодог 8 үндсэн шалтгаан

Twitter Print
2023 оны 04-р сар 17-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Бидний хийж буй үйл хөдлөл, хүрээлэн байгаа орчин тойрны бүх зүйлс бидэнд аз жаргалыг мэдрүүлж байх ёстой. Гэвч харамсалтай нь тэдний ихэнх нь бидний идэвх, чармайлтыг үгүй хийж байдаг. Хэрвээ та ажлын байран дээр ажилтнуудын идэвх хэр зэрэг өсөлттэй байгааг тогтоохын тулд эхлээд тэдний идэвхийг хамгийн ихээр бууруулж буй зүйлсийг олж илрүүлэх хэрэгтэй.

1. Энерги сорогчид

Хэрвээ та ажлын байран дээр ихэнх цагийг “энерги соргчид"-той өнгөрүүлдэг бол тэднийг ямар хор хөнөөлтэй бас хэцүү хүмүүс вэ гэдгийг мэднэ байх. Энерги сорогч хүмүүс эерэг зүйл болгоныг боомилон оронд нь өөрийн сөрөг энергийг бусад руу цацаж байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд тэдний ажлын байрыг аль болох тусгаарлах хэрэгтэй. Хэрвээ энэ боломжгүй бол ажлын байран дээр тэдний гаргах хор уршгийг хамгийн бага байлгах удирдлагын бодлого, хяналтыг бий болгоорой.

2. Мэргэжлийн өсөлт, хөгжил

Хүн болгонд өсч, хөгжих хүсэл эрмэлзэл бас хэрэгцээ байдаг. Хэрвээ энэ хэрэгцээ байхгүй бол ажил нэгэн хэвийн, зогсонги байдалд орно. Мэргэжлийн өсөлт, хөгжил нь ажилтан бүр албан тушаал ахих, сайжруулах мөн байгууллагад амжилттай хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон эерэг талтай юм.

3. Хийсвэр алсын хараа

Маш тодорхой зураглагдсан алсын хараа нь хүмүүсийг аль зүгт анхаарлаа хандуулах ёстойг зааж өгдөг. Хэрвээ энэ зүйл байхгүй бол байгууллагын хамгийн шилдэг ажилтан ч хамгийн бага бүтээмжтэй ажиллана. Яагаад гэвэл хэрвээ та байгууллагынхаа ирээдүйд хүрэх дүр зургийг ойлгохгүй бол хамгийн сайнаараа ажиллана гэдэг маш хэцүү.

4. Алдагдсан цаг хугацаа

Танай байгууллага дээр онцын шаардлагагүй байж олон цагаар хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хэрэгцээгүй олон е-мэйл хүн бүрт байнга явуулах гэх мэт цагийг хий дэмий, үр ашиггүй өнгөрүүлэх зүйлс олон байдаг юм биш биз. Хэрвээ тийм бол энэ байдлыг яаралтай засах шаардлагатай. Энэ хэвээрээ удаан үргэлжилвэл магадгүй танай ажилчид ертөнцийн хамгийн гутранги үзэлтэй, уйтгартай хүмүүс болох болно.

5. Найрсаг бус харилцаа

Хэрвээ байгууллага доторх харилцаа холбоо муу бол ажилчид ажлын цагийн тэн хагасыг хийх ажлаа өөрөө таамаглан хийж, чухал үүрэг даалгаврыг хойш тавих, чухал биш ажлуудыг давхардуулах мөн ажилчдын дунд худал цуу яриа тархах зэрэг маш олон сөрөг үр дагавартай. Мэдээллийн эерэг, чөлөөт урсгал нь бүх хүмүүст ашиг тусаа өгдөг.

6. Удирдлагын “босоо" зохион байгуулалтын бүтэц

Хэзээ нэг цагт та ямар нэг шинэ санал, санаачлага гарган удирдлагадаа хүргэхэд тэд өндрөөр үнэлэх нь битгийн хэл хэзээ ч энэ тухай дуулаагүй юм шиг царайлж байсан үе танд олон байсан уу? Энэ нь “Миний хий гэсэн ажлыг чимээгүй хий" гэж хэлэхтэй адил юм. Иймэрхүү хандлага нь ажилчдад хүндээр тусдаг гэдгийг та мэдэх байх. Илүү их хамтарч ажиллан, илүү их зүйлд хөрөнгө оруулж, илүү ихээр идэвхжүүл.

7. Дутуу үнэлэх

Хэцүү ажлаас хэт өндөр үр дүнг хүлээх, өдөр бүр бие биедээ талархсан сэтгэлээ илэрхийлдэггүй зэргээс болж ажилтнуудын идэвх чармайлт буурч аливаа зүйлийг үл тоосон хандлагаар харьцаж эхэлдэг. Та ажилчдаа 10 зоосоор шагнахаас илүү тэдний хийсэн ажлыг нь сайшаан магтаж, урамшуулах хэрэгтэй. “Баярлалаа" гэж хэлэх нь таны бодож байснаас илүү хялбар байх болно.

8. Удирдлагын муу арга барил

Муу удирдагчид өөрийн ажилчид болон байгууллагаа бүхэлд нь сүйтгэх аюултай. Байгууллагын шилдэг ажилчдад хамгийн үр дүнтэй манлайлал хэрэгтэй байдаг. Үе шат болгон дээр шилдэг манлайлагчдыг хөлсөлж аван өсгөх замаар өөрийн майнлайлах ур чадварыг хөгжүүлж эхэл. Энэ бол ажлын байран дээрх бүх хүнийг өөрчлөн хөгжүүлж чадах хамгийн шилдэг арга юм.

Хэрвээ танд ажлын байран дээрх эдгээр аюултай үзэгдлүүд танил санагдаж байвал та түргэн эдгээрээр гарах шийдэл хайх хэрэгтэй. Чадварлаг хүмүүс муу ажлын байран дээр удаан, тогтвортой ажилладаггүй гэдгийн үргэлж санаж яваарай.

Орчуулсан Б.Чимэдмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.