С.Ням-Очир Ташкентын Гранпри тэмцээнээс алтан медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 19-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна.

"Ташкент Гранпри-2014" тэмцээнээс эхний хоёр өдрийн дараахь байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73кг-д гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон мөнгө, эрэгтэйчүүдийн 60кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.