Чөлөөт бөхийн эмэгтэй баг гуравдугаар байрт орж, Хүрэл цомын эзэн болов

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигдөр өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна.

Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо.



Манай эмэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсож байна.

Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпын наадамд оролцсон тамирчдаас ганц нь ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай орон гэдгээ харуулж 196 оноогоор тасархай тэргүүлж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ 147 онооогоор аман хүзүүдэв.







Эх сурвалж: МЧБХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.