
ХҮҮХЭД ӨСГӨХДӨӨ ААВ ЭЭЖИЙН ЯАРАХ ХЭРЭГГҮЙ 8 ҮЙЛДЭЛ
1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь харилцан ярилцаж ойлголцож сурах.
2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх. Амлалтаа дараагийн удаа заавал биелүүлэх.
3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн уйлж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх. Учрыг тайлбарлах, өөр зүйлд анхаарлыг татах.
4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй хором тэвчих, ярилцах.
5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах. Алдсан байсан ч өөрөө оролдох нь чухал.
6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.
7. Тан руу хандан ярьж байх үед нь яриаг нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн сонсож дэмжиж өгөөрэй.
8. Хөршийн мундаг хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН бухимдалгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.
Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ тоглоорой.
Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургууль, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч)
Г. Энэбиш (МУИС, сэтгэл судлаач, багш)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.